УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд хэлэлцэж байна. Хуралдаанаар төсвийн тодотголын талаар гишүүд асуулт асууж, хариулт авч байгаа юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.БатзанданЕр нь Ардын нам Ардчилсан руу бүх буруугаа чихээд, Ардчилсан нам Ардын нам руу буруугаа чихээд сайхан болчихно гэдэг ойлголт байхгүй шүү. Тийм учраас одоо УИХ-ын гишүүд хамтдаа энэ хямралаас гарах арга замыг олж, хамтран ажиллахаас өөр сонголтгүй болсон. Сангийн сайд Б.Чойжилсүрэн эдийн засгийн тоо судалгааг бодитой гаргаж ирж байна. Өмнөх дөрвөн жилд улсын төсвийг хэд хэдэн салаа замаар урсгадаг байсан. Одоо бол нэгдсэн төсвийн бодлого руу оруулж, нэгдэх гэж оролдож байгаа нь сайн хэрэг.

Гэхдээ төсвийн зардлын шинэчлэлээ бодитой хийгээрэй. Таны оруулж ирсэн төсвийн тодотгол чинь зарим заалт нь давхардсан байна. Мөн төсвийн тасархайгаа дахиад нарийн хар, танилц. Энэ чинь зүгээр хулгай, авлига байна. Иймэрхүү алдаагаа дахин давтахгүй байхыг захья” хэмээв.