2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 316 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 248 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч, 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 1. Зам тээврийн осолд сургуулийн насны 3 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .

Тухайлбал: СБД-ийн нутаг Чагдаржавын гудамж, “Edelweiss” зочид буудлын урд замд H.Grace маркийн авто машины жолооч Л нь явган зорчигч 57 эмэгтэй Ц-г мөргөж амь насыг нь хохироосон.

СХД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, Хархорин захын хойд замд Тэнүүн огоо ХХк-ны H.Aero city маркийн автобусны жолооч П нь зорчигч 42 настай эмэгтэй О-г унагаж гэмтээсэн.

Хөдөө орон нутагт: Ховд аймгийн Буянт сумын нутаг Цагаан бургас багийн Хар цохио гэх газар шороон замд N.Carina маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 42 настай эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироосон.

Өнөөдөр буюу 2016 оны 08 дугаар сарын 27-ны Бямба гарагт тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орон 0, 2, 4, 6, 8 –аар буюу \ тэгш тоогоор\ төгссөн бол өглөөний 08.00 цагаас орой 20.00 цагийн хооронд одоо мөрдөгдөж байгаа зуны бүсэд замын хөдөлгөөнд оролцоно.

Маргааш буюу Өнөөдөр буюу 2016 оны 08 дугаар сарын 28-ны Ням гарагт тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орон 1, 3, 5, 7, 9 –өөр буюу \ сондгой тоогоор \ төгссөн бол өглөөний 08.00 цагаас орой 20.00 цагийн хооронд одоо мөрдөгдөж байгаа зуны бүсэд замын хөдөлгөөнд оролцоно.