Замын цагдаагийн газар нь Авто тээврийн үндэсний төвтэй хамтран авто тээврийн хэрэгслийг стандартын шаардлага хангаж буй эсэхийг шалгах хамтарсан хяналт шалгалтыг 2016 оны 08 дугаар сарын 29-нөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал улсын хэмжээнд зохион байгуулан явуулахаар боллоо. Уг арга хэмжээний хүрээнд Авто тээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, Авто тээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлага MNS 4598:2011 стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор улсын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийг техникийн улсын үзлэгт хамрагдсан байдал, техникийн бүрэн бүтэн байдал, өнгө үзэмж, гэрэлтүүлэх хэрэгсэл, дагалдах хэрэгсэл, иж бүрдэл хангагдсан эсэхийг шалгаж зөрчлийг арилгуулж хариуцлага тооцож ажиллана.

Хэрвээ та автомашинаа үзлэгт оруулаагүй бол 192 000 төгрөгөөр торгуулна гэсэн үг. Тиймээс яаралтай машинаа үзлэгт оруулна уу.