Сайн байна уу би та бүгдээс зөвлөгөө хүссэн энгийн нэгэн эмэгтэй байна аа. Би нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Хоёр ойрхон төрсөн юм аа. Том нь 1 ойр хүрээд гарч яваа бага нь 7 сартай. Тэгээд л мөнгө олохгүй хүүхдүүдээ харж гэртээ суугаа юм чинь гээд л бүхий л юм аа ганцаараа хийгээд л байгаа.

Тэгсэн чинь сүүлийн үед аймаар ядраад болдоггүй ээ. Бүүр усанд ч орох завгүй өдөржингөө л юм болох юм. Эмэгтэй хүний хийх ажил ер нь дуусахгүй биш. Тэгээд энэ байдлаа нөхөртөө хэлсэн чинь "чи юу хийсэн гэж ядардаг юм" гээд уурлаад байх юм. Намайг ойлгохгүй байна аа. Би буруу юм яриад байгаа юм уу ч гэж бодлоо тэгсэн арай л биш ээ. Би яаж өөрийнхөө энэ байдлыг хэрүүл, маргалдаангүйгээрээ ойлгуулах вэ?