Загвар өмсөгч эрчүүдээс анх удаа гадны зах зээл дээр өөрийн гэсэн нэрээ гаргаж чадсан загвар өмсөгч Б.Билгүйтэйг залуус андахгүй танина. Тэрбээр Монголын усан спортын шигшээ багын тамирчин Ази болон дэлхийн аваргад эх орноо төлөөлөн оролцож байсан удаатай.

Бангкокийн их сургуулийг Компьютер график, мултимедиа мэргэжлээр төгссөн. Сургуулиа "Honor" цолтой төгссөн хоёр дахь монгол оюутнаар тодорсон нэгэн. Өдгөө мэргэжлээрээ ажиллахын сацуу загварын агентлагуудтай гэрээгээр ажилладаг. Тэрбээр хайртайгаа учирж, цахим найзууддаа ийнхүү танилцуулав.

О.Ариун