Монголын оюутны холбооноос телевиз, радио, сайтуудаар дамжуулан турхилт хийлээ. Учир нь тус байгууллага оюутнуудын төлөө ажиллах ёстой.

Гэтэл улс төр эсвэл хэн нэгний хараат болж хувирсан бололтой. Жил бүрийн найман сарын сүүлээр хөдөө орон нутгаас ирж дотуур байранд суух гэсэн оюутнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байранд оруулдаг. Гэтэл өнөөдөр төлбөртэй үзлэгт хамруулж байгаагаас оюутнуудаас гомдол ирж байна гэсэн мэдээллийн дагуу очиж сурвалжилсан юм.

 

МУБИС-ийн дотуур байранд ороход нэг оюутнаас Эрүүл мэндийн үзлэг нэртэй 17,000 төгрөг хурааж байна. Эдгээр шинжилгээнүүдийг үнэ төлбөргүй авах боломжтой байтал мөнгө угаалт явагдаж байна. Энэ талаар эрхэм сэтгүүлчидээ сурвалжилж өгнө үү? Асуух зүйл байвал холбогдоорой гэсэн байв

Оюутны өргөө байранд бүртгэл хийлгэх гэсэн оюутнуудтай таарлаа. Өнөө төлбөрийн асуудлаас гомдол гаргаж байна гэх оюутнуудтай тааралдсангүй. Оюутнуудаас тодруулахад мэдэхгүй, гомдол гаргаагүй гэнэ.

Оюутны холбооны ХМ ажилтан А.Азжаргалаас гомдол гаргасан оюутнуудын нэрс, гарын үсэг зэргийг бид нууцалдаг. Эрүүл мэндийн үзлэгийн төлбөр болох 17 мянган төгрөгийг буцаан олгох талаар холбогдох хүнтэй уулзаж ярилцаж байна гэлээ.

Харин эрүүл мэндийн үзлэгийг хариуцсан МУБИС-ийн багш Ш.Пагамсүрэнтэй ярилцлаа. Тэрээр өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж дотуур байранд орох 1400 гаран оюутан үзлэгт хамрагдаад байна.

Хичнээн оюутан хамрагдах байсан бэ?

Нийт 1600 орчим оюутнууд хамрагдах байснаас компанит ажил найман сарын 20 өдрөөс эхлэсэн өнөөдөр бүгд хамрагдаад дуусна.

Өмнөх жилийнхээс нэмэгдсэн байна гэж оюутны холбоо хэллээ?

Өнгөрсөн жил 14 мянгаар авч байсан. Энэ жилийн хувьд доллар өссөн учраа импортоор орж ирэх эмнэлгийн бүтээгдэхүүний үнэ өсөөд мянган төгрөгөөр нэмэгдэж 15 мянгаар болсон. Үүндээ дотор, хамуу, дох, тэмбүү, цээжний зураг, хоолой, шүдний өвчлөл зэрэг нь багтаж мөн зөвөлгөө өгч байна.

“Оюутны өргөө-II” хотхон дотор хоёр эмнэлэг байдаг тус эмнэлэгээр эрүүл мэндийн үзлэгт хамруулах боломжтой гэтэл төлбөртэй үзлэгт хамруулж оюутнуудаас гомдол гарсан гэж тус холбооноос хэллээ. Энэ тал дээр?

Хотхон дотор хоёр эмнэлэг байдаг нэртэй боловч нэг нь ч компант ажил байтугай оюутны хичээлийн үеэр олигтой ажилладаггүй. Тоног төхөөрөмж ч байдаггүй нэг нь АШУҮС-ийн эмнэлэг өдөр 14 цагаас 16 цагийн хооронд ирж нэг эмч үзэгчихээд гардаг. Өнгөрсөн жил оюутнуудын дунд улаанбурхан өвчлөл асар их дэгдсэн. Үүндээр энэ хоёр эмнэлэг ажиллаагүй вакцинд хамруулсан л байх. Гэхдээ оюутнуудын хүрээнд нарийн мэргэжлийн суурь өвчтэй оюутнууд нилээн их орж ирлээ. Би анхан шатны үзлэгийг МУБИС-ийн 1200 оюутнуудыг үздэг. Харин 2-3 шатны нарийн мэргэжлийн эмч нар ажиллуулах тал дээр оюутны холбоо ажиламаар байна. Тус байгууллага оюутны нэрийг барьдаг, оюутны эрх ашгийг хамгаалсан ажил огт хийдэггүй.

Аль эмнэлэгээс ирсэн байгаа вэ? Мөнгийг буцаан олгоно гэж оюутны холбоо хэллээ хэзээнээс өгөх вэ?

Улсын эмнэлэг хүлээн авахгүй тиймээс хувийн эмнэлэгээс ирсэн. Сүрьеэ оншлох негатив эмнэлэгээс ирж флюр зураг авч байна. Дох, бэлгийн замын өвчнийг Улаан тууз эмнэлэг ажиллаж байна. Буцааж мөнгө олгох талаар би мэдэхгүй байна.

Ингээд тус хоёр эмнэлээр орж танилцах гэсэн боловч цоожтой байлаа. Жижүүрээс нь огт ирээгүй хаалттай байдаг гэлээ. Мөн тэрээр өдөр 14 цагаас нэг эмч ирчихээд явдаг Ангаахын сургуулийн багш нар ээлжилж ирдэг гэлээ.

Оюутнуудын эрүүл мэндийн үзлэг явагдаад 10 хонож байхад анхны тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлэгээс огт хүн ирээгүй байгаа юм. Харин оюутны холбоо нь эрүүл мэндийг үзлэгт хамруулах боломжгүй талаар огт мэддэггүй үнэхээр оюутны гомдол гаргасан баримт нотолгоогүй телевиз, радио дуудсан байсан юм.

М.Буянжаргал