Урлагийн бүсгүйчүүдээс хийлч Дээгий шулуухан яриагаараа ялгардаг нэгэн. Түүнтэй бүхий л сэдвээр ярилцахад нээлттэй өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Хийл хөгжмийг гаргуут сайн эзэмшсэн Дээгий маань насны ханиараа монгол залуу сонгоогүйд фэнүүд нь гомдолтой явдаг байсан. Түүний хэлж ярьж буй нь нээлттэй, шулуухан болохоор харь нөхөртэй нь холбон тайлбарлах нэгэн нь ч бий. Тэрбээр эрчүүдийгээ л хайрла хэмээдэг.

"Эрэгтэй хүнийг ойлгож байх ёстой. Хүн хүнийг ойлгохоороо л өөрийн эрхгүй үнэлдэг шүү дээ. Ойлгохгүй болохоороо учир нь олдохгүй ааш авир гаргадаг. Эмэгтэйчүүд маань торгон ухаан, нарийн мэдрэмжтэй болохоор эрчүүдийнхээ зөв, бурууг гаргаж өгч байх хэрэгтэй. Ингэхгүйгээр өөрсдийгөө хайрлуулах гээд л үзэж тараад байдаг. Халуун сэтгэлээр найр тавиад өгөхөд буцаад л далай мэт ирдэг" гэжээ.

О.Ариун