2016 оны 09 дүгээр сарын 01-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун болон зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, нутгийн баруун хэсгээр баруун хойноос секундэд 5-10 метр, баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 21-23 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 8 градус дулаан, харьцангуй чийг 85 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2016 оны 09 дүгээр сарын 02-ноос 09 дугээр сарын 06-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

2-нд ихэнх нутгаар, 3-нд төв, говь, зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын зүүн хэсгээр, 4-нд зарим газраар, 5-нд төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр бороо, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно. Салхи 2-нд зарим газраар, 3-нд говь, талын нутгаар, 4, 5-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.