Хуурамч мөнгөн тэмдэгт гүйлгээнд оруулахын завдсан тохиолдлууд гарсаар байна. Өчигдөр л гэхэд Голомт болон Төрийн банкны салбаруудаас хуурамч мөнгөн тэмдэгтүүд илэрсэн байна.

Тодруулбал, Баянгол дүүргийн 20-о хороонд байрлах “Голомт банкны салбарт хуурамч мөнгөн тэмдэг илэрлээ” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад 2016 оны 08-р сарын 31-ний өдөр ирсэн байна. Мэдээллийн дагуу шалгахад ХУД-тоотод суух Ч.Б /эм,35н/-ын орлогын 60.000 төгрөгнөөс хуурамч 20,000 /АС24231785/ төгрөгний дэвсгэрт илэрсэн үйлдлийг Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс шалгаж байна.

Мөн Хан-Уул дүүргийн 10-р хороонд байрлах “Төрийн” банкны салбарт хуурамч мөнгөн тэмдэгт илэрсэн” юм. Тус банкинд гүйлгээнд /СН32957609/ серийн дугаартай хуурамч 100 юань илэрснийг тэмдэглэл 3-ыг үйлдэн хураан авч, хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс шалгаж байна.