Цахим ертөнцөд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй хуваалцаж байдаг дуучин Нараг танихгүй, дэмждэггүй хүн ховор. Тэрбээр хүүгээ цэцэрлэгт оруулсан бөгөөд нэгэн бичлэгийг хийжээ. Гэтэл үргэлж л магтуулж байдаг бүсгүй маань сануулга авах нь тэр. Тодруулбал, хүүхдээ зориултын сандал дээр суулгасангүй, жолоо барьж явахдаа бичлэг хийлээ хэмээн шүүмжлүүлэв. Үүний хариуд Нара "Бунжаагийн машины суудал нь аниагийн машинд байгаа юмаа, тэгээд шилжүүлж амжаагүй байсан юмаа. Маргааш нээрээ санаж байгаад карсийтээ машиндаа шилжүүлж тавья. Бүс зүүх нь зүүсэн байгаа шүү. Баярлалаа та бүхэндээ, маргаашнаас зориулалтын суудалтайгаа явна заавал" гэсэн юм.