2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 362 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 269 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 14 бүртгэгдэж, 16 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 4 хүүхэд, сургуулийн насны 2 хүүхэд өртсөн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 1, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .

Тухайлбал: БЗД-ийн нутаг Доржийн гудамж, Газарчин дээд сургуулийн хойд 13-р гудамжинд T.Kluger маркийн авто машины жолооч Ү нь унадаг дугуй унаж явсан 08 настай эрэгтэй Э-г мөргөж гэмтээсэн.

ЧД-ийн нутаг Дэнжийн мянгын зам, Зам гүүрийн авто баазын урд замд Монкара ХХК-ны H.Aero City маркийн автобусны жолооч Б нь зорчигч 24 настай эмэгтэй О-г унагаж гэмтээсэн байна.

Тиймээс замын хөдөлгөөнд оролцож байгаа хэн бүхэн анхаарал болгоомжтой оролцоно уу.