Би нөхөртэйгөө анх танилцаад секс хийснээс хойш 4 жил өнгөрч байна. Харин манай нөхөр секс хийгээд 1 минут болоод л тавьчих юм. Надаас болоод байна уу гээд би янз бүрээр үзлээ, ярьлаа.

Одоо бүүр намайг сексийн оршил хийгээд оролдоод, үнсэлдэхээр л бараг тавьчих юм. Би юу хэлэхээ ч мэдэхгүй болчдог. Элдвээр хэлвэл гомдоочих байх. Сүүлдээ надаас ичээд секс хийхээс цааргалаад байх боллоо. Уг нь нөхөр маань секс хийх дур үнэхээр ихтэй. Тэгээд яг хийе гээд эхлэхээр хурдан тавьчихаад тэрэндээ шаналаад байна. Өөрөө дур тавихаа тэвчиж эсвэл жаахан хойшлуулж огт чаддаггүй гэх юм. Бид 2 одоо яавал дээр вэ. Бид одоо 25 настай залуус.