Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Хэвлэлийн бага хуралд Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны дарга Н.Мөнхзул "Шүүгчийн сонгон шалгаруулалт”, Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг "Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны бүтэц, орон тоо” сэдвээр тус тус мэдээлэл хийлээ.

 

 

385 сул орон тоонд шүүгчийн сонгон шалгаруулалт зохион байгуулжээ

 

Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийг хуульчдаас шилж олох чиг үүргийнхээ хүрээнд Шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхэлсэн 2013 оны 04 сарын 15-наас өнөөдрийг хүртэлх хугацаанд Шүүхийн мэргэшлийн хороо эрхлэн 385 сул орон тоонд шүүгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулжээ. Тодруулбал, хяналтын шатны шүүхийн шүүгчийн 6, давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 47, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 43, анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 129, анхан шатны шүүхийн шүүгчийн 160 сул орон тоонд шүүгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулжээ. Эдгээр сул орон тоонд 2000 гаруй хуульч, шүүгчид нэр дэвшигчээр бүртгүүлэх хүсэлтээ гаргасны дагуу МУ-ын Үндсэн хууль болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан болзол шаардлагыг хангасан 1500 гаруй нэр дэвшигчийг бүртгэн авч, сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан байна. Энэхүү сонгон шалгаруулалт Шүүхийн тухай багц хуульд заагдсаны дагуу хэд хэдэн байгууллагын оролцоотой, олон үе шатаас бүрдсэн, урт хугацааг хамарсан, үйл ажиллагааны дагуу явагдсан гэдгээрээ өмнөх сонгон шалгаруулалтуудаас онцлогтой талаар Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны дарга Н.Мөнхзул танилцууллаа. Жишээлбэл, нэр дэвшигч нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг Шүүхийн мэргэшлийн хороо шалгаж үнэлгээ дүгнэлт өгөх, Хуульчдын холбоо тухайн хуульчийн мэргэжлийн ёс зүйн талаар дүгнэлт гаргах, Шүүхийн ерөнхий зөвлөл хувь хүнтэй биечлэн ярилцлага зохион байгуулах зэрэг хэлбэрээр зохион явуулжээ. Шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхэлснээс хойш шүүгчид нэр дэвшигчээр бүртгүүлэх хуульчдын боловсролын түвшин дээшилсэн бөгөөд хуулийн төрөл бүрийн салбар чиглэлээр ажиллаж байсан хуульчид шүүгчээр томилогдож байгаа талаар Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны дарга Н.Мөнхзул мэдээллээ.

 

 

2016 онд нийт 98 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж, зохион байгуулжээ. Үүнд, хяналтын шатны шүүхийн шүүгчийн 2, давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 23, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 12, анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 43, анхан шатны шүүхийн шүүгчийн 18 сул орон тоо зарлагдсан байна. Эдгээр орон тоонд 355 хуульч нэр дэвшигчээр бүртгүүлэх хүсэлт гаргаснаас хуульд заасан болзол шаардлагыг хангасан 275 нэр дэвшигчийг бүртгэн авч, сонгон шалгаруулалтад оролцуулсан байна. Үүнээс 2016 онд 24 хуульчийг анхан болон давж заалдах шатны шүүгч, ерөнхий шүүгчид томилуулахаар МУ-ын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ. Одоогийн байдлаар 2016 онд 21 хуульч МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар шүүгч, Ерөнхий шүүгчээр томилогдон ажиллаж байна. Зарлиг хараахан гараагүй, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн 3 хуульч байгаа талаар тэрээр нэмж хэллээ. Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгчийн 2, Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 23, Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 3, Анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 24, Анхан шатны шүүхийн шүүгчийн 5 сул орон тоонд нэр дэвшигчдээс Шүүхийн мэргэшлийн хороо шалгалт авах ажиллагаа 2016 оны 09 дүгээр сард явагдсанбөгөөд 10 дугаар сард анхан болон давж заалдах шатны шүүхнийн шүүгч, Ерөнхий шүүгчийн 24 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласны дагуу зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба 50 орон тоотой ажиллаж байна

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны бүтэц, орон тоотой холбоотой ташаа мэдээлэл удтал ам дамжсан. Тэгвэл энэ талаарх бодит мэдээллийг Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг бусад төрийн байгууллагуудтай харьцуулан өгсөн юм.

“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо
“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо
“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо

Энэ удаагийн "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хуралд хэвлэл, мэдээллийн 30 байгууллагын 60 орчим сэтгүүлч, сурвалжлагч хүрэлцэн ирж, сурвалжиллаа.

“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо
“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо