УИХ-ын болон ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд АН ялагдагдал хүлээж, намын удирдлагаас хариуцлагаа хүлээж суудлаа тавьж өгөхөө мэдэгдсэнээр толгойлогчгүй улс төрийн хүчин болон хувирч, намын даргын төлөө фаркцуудын дунд ширүүн өрсдөлдөөн, тэмцэл эхлэх болсон. Энэ тэмцлийн жижээг ҮЗХ-ны хуралдааныг удаа дараа ямар нэгэн шалтгааны улмаас хойшлуулж байгаа байдлаас тайлбарлаж болох ч, одоог хүртэл фракцууд зөвшилцөлд хүрч чадалгүй сум, дүүргийн ИТХ-ын сонгууль дөхсөн байхад ч үүрээ эвдүүлсэн шоргоолж мэт байдалтай байсаар байна.

АН энэ байдлаас яаж гарах арга чарга хайсаар л байна. Үүнтэй зэрэгцэн УИХ-д нэгхэн суудал авсан МАХН-ын үйл ажиллагаа зогсонги байдалд орж, намын дарга нь 2017 оны сонгуульд оролцох нь байтугай намаа санхүүжүүлэх чадваргүй болсон талаар олон нийтэд хандаж хэлэхдээ тулаад байгаа. МАХН-ын дарга Н.Энхбаяр амиа аврах дараагийн арга сүвэгчилсэн нь намаасаа гарч АН-д гишүүнээр элсэх явдал болж байна.

Авилгалын эцэг гэж цоллогдох болсон МАХН-ын дарга Н.Энхбаяр, Улс төр, бизнесийн зохион байгуулалттай бүлэглэлийн толгойлогч, АН-ын МоАХ фракцын тэргүүн Женко Х.Баттулгатай нийлж улс төрийн шинэ нам байгуулж зангилаа тайлах, шинэ гарцыг нээж ажиллах нэрийдлээр иргэдийн тархи угаах, өөр өөрсдийн амбицыг бий болгох тохиролцоонд хүрсэн байж магадгүй талаар олон нийтийн дунд яриа гарсаар л байна.