Эцэг эхчүүд хүүхдийн боловсролд анхаарч тухайн өсвөр насны хүүхдийн эрүүл мэндийг орхигдуулж байгааг эрүүл мэндийн салбар болон эмч нарын сэтгэл зовоосон асуудлын нэг болоод байна.

Эцэг эхчүүд хүүхдийг 5 нас хүргээд түүнээс хойш сурлага болон ирээдүйн амьдралын ерөнхий төлөвлөгөөг хардаг байна. Уг нь хүүхдийг өвчин тусахад нь бүрэн эмчилгээ хийгдсэн эсэхэд анхаарах нь хамгийн зүйтэй юм. Нийслэлийн 9 дүүргийн 200 мянган хүүхдээс 140 сурагчдад 2015 оны жилийн эцэст хийгдсэн судалгаанаас харахад өсвөр насны хүүхдүүдийн эрүүл мэнд анхаарал, халамж дутмагаас үүдэлтэй гэж хариулт гаржээ. Мөн бэлгийн замын өвчин, цистет зэрэг өвчлөл сурагчдад бусад өвчнөөс илүүтэй бэлгийн замын өвчин, эмгэг өөрчлөлттэй гарсан байгаа юм.

Улаанбаатар хотын ЕБС-ын сурагчдын дунд зонхилон тохиолдох өвчлөлийн дунд амны хөндий, шүд, амьсгалын замын эмгэг, чих хамар хоолойн эмгэг, ходоод гэдэсний эмгэг, тэр дундаа бэлгийн замын өвчлөл их байгаа судалгаа гарсан. Мөн сүүлийн үед өөртөө итгэх итгэл муугаас болон гадуурхах, ярилцах хүнгүй зэргээс ганцаардаж амиа хорлох тохиолдол өсвөр насны хүүхдүүдийн дунд гарах болж нийгмийг эмзэглүүлсэн томоохон асуудал болоод байгаа.

Мөн 10-20 хүртэлх насны хүүхдийн суурь өвчний судалгаанаас харахад 10-15 насны хүүхдүүд дунд туранхай, өсөлтийн хоцрогдол, цус багадалттай хүүхүүд олон байна гэсэн дүгнэлттэй гарчээ. Тэр дундаа 16-19 насны хүүхдүүдийн дунд тураанхай, цус багадалттай сурагчдад илүү өндөр үзүүлэлттэй гарсан байна. Өвчнийг бүрэн эмчлээгүйн улмаас дараа дараагийн гарах үр дагавар нь хүнд эцэх эх болох бэлтгэл хангаадаагүй байх талтай гэж хэлсэн юм. Тиймээс өсвөр насны хүүхдэд анхаарч, эрүүл мэндийн үзлэгт хамрагдуулж хүүхэдтэйгээ ойр ойрхон ярилцах тулгамдаж буй асуудал байгаа эсэх, өсвөр насны хүүхдийг орхигдуулахгүй байхыг эрүүл мэндийн салбар болон эмч зөвлөсөөр байна.

М.Буянжаргал