Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би яг одоо 2 охинтойгоо амьдарч байна. Нөхрөөсөө тусдаа амьдраад 2 жил болж байгаа. Манай хүн ажилгүй, архи ууна бас дээр нь биднийг их зовооно.

Муу эр эмд гэджг үг ёстой л манай хүнд байна даа бид 10 жил хамт амьдарч 2 хөөрхөн охинтой болсон. Үргэлж архи ууж бид 3ийг гэрээсээ хөөх зодох энүүхэнд. Бүхнийг уучилж эргээд л ирнэ бас л хэвээрээ .Сүүлийн удаа шөнийн 11 цагийн үед гэрээс нь хөөгдсөнөөр эргэж очих зүрх зориг надад төрөөгүй дээ.

Энэ хугацаанд уулзаж ярилцдаг байсан, алдаа бүхнээ засвал бид 3 эргэж очноо гэж. Гэтэл одоо гэр орон ч байхгүй, арчаагүй архичин хэвээрээ л байж эргээд ирээч гэдэг. Тэгээд салая гэхээр үгүй гээд шүүх дээр очоогүй энэ хүнийг ойлгохоо байгаад байна.

Яавал асуудлыг зөвөөр шийдэх ямар арга байгааг надад хэлж өгөөч. Манай 2 хүүхэд аавыгаа гэхээ болих хүртэл нь миний хүүхдүүдийн сэтгэлд хар толбо үлдээсэн тийм болохоор надад салахад санаа зовох зүйлгүй байна. Намайг хүнтэй ч суулгахгүй гэж занасан.