МУГТ Ганзоригийн Мандахнаран чөлөөт бөхийн 65 кг-ийн жинд хүрэл медалийн төлөө Узбекистаны бөх Ихтиёр Нобрузовтой хүч үзэж илт давуу ялалт байгуулсан боловч эцсийн мөчид Узбекистаны бөхөд ялалт өгсөн. Хүрэл медаль хүртэж чадаагүй Г.Мандахнаранд Канадад амьдардаг Монгол охин медаль бэлэглэхийг хүсэн захиадал илгээсэн билээ.Захидалд: "Манай гэр бүлийнхэн өчигдөр Гавьяат тамирчин Г.Мандахнарангийнхаа хүрэл мeдалийн төлөөх барилдааныг хараад их харамслаа. Барилдааны дараа охин маань харамсан уйлж, аавдаа хэд хоногийн өмнө Ирландын боксчин булхайтай ялагдахад нь нэг хүү сургуулийнхаа тэмцээнээс авсан медалиа бэлэглэсн. Би ч бас 2013 оны Канадын дунд сургуулиудийн аваргаар авсан медалиа Maндахнаран ахад бэлэглэмээр байна" хэмээн энэхүү захидлыг бичлээ. Бид Канад улсын Оттава хотод амьдардаг юм. Зөвшөөрвөл шуудангаар хүүгийнхээ медалийг Монголын бахархал болсон Г.Мандахнарандаа явуулах гэсэн юм" гэжээ. Тэгвэл энэ захидал болон медалийг МУГТ Ганзоригийн Мандахнаран хүлээн авч медалийг зүүсэн селфи зургаа цахим орчинд байрлуулсан байна.

Дашрамд дуулгахад Г.Мандахнаран хүү, охинтой. Саяхан түүний гэргий нярайлж, бүл нэмсэн байна. Хосууд охинтой болжээ.