Монгол газар гэх вант улсын эрх гүнж Н.Цэлмүүн Монгол-Америкийн хооронд жим гартал хоёр нутагтан аятай явж байгаа билээ. Явсан газрынхаа сонин хачин, ажлынхаа талаар өөрийн цахим ертөнцийн найзуудтайгаа хуваалцдаг Н.Цэлмүүн энэ удаад Монголоороо гоёхыг уриалав. Тодруулбал, АНУ-ын Калифорнид хуримд оролцсон тэрбээр Монголоороо гоёж, зургаа цахим орчиндоо байршуулсан байна.