2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 422 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас,зам тээврийн ослын 323 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 14 бүртгэгдэж, 16 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 1 хүүхэд, сургуулийн насны 4 хүүхэд өртжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 4, явган зорчигч 3. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 45 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал: БЗД-ийн нутаг Дүнжингарав хорооллын урд замд хар өнгийн T.Highlander гэх автомашины жолооч нь T.Prius маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч Г нарын 2 хүнийг гэмтээн ослын газрыг орхин явжээ. Мөн СХД-ийн нутаг Үйлдвэрчний гудамж, “Сүү” ХК-ын баруун замд амины T.Prius маркийн автомашины жолооч Н нь явган зорчигч, сургуулиа тараад ганцаараа явж байсан 9 настай, А-г мөргөж гэмтээсэн байна.

Тиймээс замын хөдөлгөөнд оролцож байгаа хэн бүхэн анхаарал болгоомжтой оролцохыг замын цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.