Ноён ууланд шөнөөр олборлолт явуулсаар байна

 

 

Сэлэнгэ аймгийн Мандал суманд Ноён уул оршдог. Энэ уул хүдрийн 27 667 378 тонн, алтны 75 942,11 тонн нөөцтэй нь тогтоогдсон. Энэ баялгийн 66 хувийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмшихээр болсон бөгөөд ашиглалтын 4 лиценз нь “Сентерра Гоулд” ХХК-д байдаг. Уг лицензийг хүчингүй болгож өгнө үү хэмээн “Ноён уулаа аваръя ТББ Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандаад байгаа. Уг хэрэгт хариуцагчаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс татагдаад байгаа бол шүүгчээр Ц.Сайхантуяа, А.Насандэлгэр, М.Батзориг оролцож байгаа. Шүүх хурал өнөөдөр 13:30 цагт хуралдана.

“Сентерра Гоулд” ХХК гаднаас хэнийг ч нэвтрүүлэхгүй, олборлолт явуулж байгаагаа нууж байгаа ажээ. Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён ууланд шөнөдөө олборлолт явуулж байгааг нутгийн иргэд баталж байна. Олборлолт явуулж байгаа

Шүүхээс үзлэг хийсний дараагаар хуралдаж лицензүүдийг цуцлах шийдвэр гаргасан байдаг. Гэвч давж заалдах шатны шүүхээс энэ хэргийг дахин шийдвэрлэх хэрэгтэй гэж хэргийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Шүүх хурал өнөөдөр болно. Сэлэнгэ аймагт төрж өсөөгүй УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Ноён уулыг ухуулахгүй хэмээн төлөөлөгчөөр оролцож байгаа юм билээ. Харин Сэлэнгийн уугуул Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт ажиллахдаа “Гацууртыг ашиглана” гэж иргэдтэй уулзахдаа ярьсан байна. Уг нь УИХ-д нэр дэвшихдээ “Ноён уулыг хамгаална. Гацууртыг зогсооно” гэж хэлж ярьж байсан хүн. Гэтэл ийнхүү хэлсэн амнаасаа зөрлөө гэдгийг нутгийн хүмүүс ярьж байна.

П.Шинжээравдан нараас тодрууллаа. ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатар, Босоо хөх Монгол бүлгэмийн тэргүүн Өнөөдрийн шүүх хурлын талаар нэхэмжлэгч талыг төлөөлөн Гамшгийн эсрэг үндэсний төвийн

Үргэлжлэлийг энд

 

 

Сумын заан ажил үүргээ гүйцэтгэж байсан цагдаа зоджээ

 

Сумын заан цолтой Уранчимэгийн Ганжолоо гэгч 2016.09.08-ны өдөр хүүхдийн үсний найран дээр архи ууж, согтуурхсан байна. Завхан аймгийн цагдаагийн газарт тухайн өдрийн 19 цагийн орчим “Хүргэн агсам тавиад, аяга таваг авч шидээд, хүн алах нь ээ” гэсэн дуудлага ирсэн байна.

Дуудлагын дагуу Завхан аймгийн цагдаагийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч С.Будхүүг очиход эсэргүүцэл үзүүлсэн байна. Улмаар гав зүүх үед нүүрэн тус газар нь цохиж гэмтээсний улмаас цагдаагийн албан хаагчийн нүд ийнхүү хөхөрчээ.

Агсам тавьсан иргэнийг 72 цаг саатуулсан бөгөөд одоогоор гадуур шалгаж байгаа. Түүнийг Цагдаагийн алба хаагчийг эсэргүүцсэн гэдгээр захиргааны хариуцлага хүлээлгэхийн зэрэгцээ баривчлах юм байна.

Эх сурвалжийн хэлж байгаагаар зодуулахаас өмнө цагдаагийн албан хаагч бүсгүйн хараа хэвийн байсан бөгөөд одоо 0.5 болтлоо муудсны дээр өнгө ялгахгүй байгааг хэлж байна. Зодуулсан цагдаагийн хувьд Олон улсын хэмжээний мастер, Таэквондогийн дэлхийн хошой аварга юм байна.

Цагдаагийн байгууллагаас болон орон нутгийн захиргаанаас энэ хэргийг нуун дарагдуулах сонирхол их байгаа аж. Учир нь хөдөө орон нутгийн оршин суугчид нэгнийхээ хамаатан байдаг болохоор гэмтлийн зэрэг тогтоогдохгүй байна гэх зэргээр хэрэгт хайнга хандаж байгаа ажээ.

Энэ хэргийн улмаас цагдаагийн алба хаагч эрүүл мэнд хохироод үлдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл тухайн балмад этгээд саатуулагдаад, торгуулиа төллөө гээд цагдаагийн албан хаагчид эрүүл мэндийн хохирлыг барагдуулахгүй үлдэж байгаад цагдаагийн байгууллага анхаарна биз ээ.

 

Н.Энхбаяр, Женко Х.Баттулга хамтран нам байгуулна гэв үү

 

 

 

УИХ-ын болон ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд АН ялагдагдал хүлээж, намын удирдлагаас хариуцлагаа хүлээж суудлаа тавьж өгөхөө мэдэгдсэнээр толгойлогчгүй улс төрийн хүчин болон хувирч, намын даргын төлөө фаркцуудын дунд ширүүн өрсдөлдөөн, тэмцэл эхлэх болсон. Энэ тэмцлийн жижээг ҮЗХ-ны хуралдааныг удаа дараа ямар нэгэн шалтгааны улмаас хойшлуулж байгаа байдлаас тайлбарлаж болох ч, одоог хүртэл фракцууд зөвшилцөлд хүрч чадалгүй сум, дүүргийн ИТХ-ын сонгууль дөхсөн байхад ч үүрээ эвдүүлсэн шоргоолж мэт байдалтай байсаар байна.

АН энэ байдлаас яаж гарах арга чарга хайсаар л байна. Үүнтэй зэрэгцэн УИХ-д нэгхэн суудал авсан МАХН-ын үйл ажиллагаа зогсонги байдалд орж, намын дарга нь 2017 оны сонгуульд оролцох нь байтугай намаа санхүүжүүлэх чадваргүй болсон талаар олон нийтэд хандаж хэлэхдээ тулаад байгаа. МАХН-ын дарга Н.Энхбаяр амиа аврах дараагийн арга сүвэгчилсэн нь намаасаа гарч АН-д гишүүнээр элсэх явдал болж байна.

Авилгалын эцэг гэж цоллогдох болсон МАХН-ын дарга Н.Энхбаяр, Улс төр, бизнесийн зохион байгуулалттай бүлэглэлийн толгойлогч, АН-ын МоАХ фракцын тэргүүн Женко Х.Баттулгатай нийлж улс төрийн шинэ нам байгуулж зангилаа тайлах, шинэ гарцыг нээж ажиллах нэрийдлээр иргэдийн тархи угаах, өөр өөрсдийн амбицыг бий болгох тохиролцоонд хүрсэн байж магадгүй талаар олон нийтийн дунд яриа гарсаар л байна.

 

 

Монголын өрийг 8 хувиар нэмэгдэнэ гэж “Мүүдийз” тооцжээ

 

 

 

Өрийн бичиг буюу бонд гаргах замаар улс оронд дутагдаад байгаа хөрөнгө мөнгөний эх үүсвэрийг олох гарцыг эрэлхийлэх үү гэдэг асуултад сангийн сайд одоогоор тодорхой хариу өгөөгүй байгаа. Тэгвэл биднийг гарцаа бодож байх зуур гадны үнэлгээ, судалгааны байгууллагууд бидний нөхцөл байдлыг зураглаад дуусч байгаа харагдана.

Олон улсын үнэлгээний “Moody’s” агентлаг нэг сарын өмнө Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B3” болгож бууруулсан юм. Тэгвэл өчигдөр тус үнэлгээний байгууллагаас өчигдөр мэдээлэхдээ Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийг бууруулах тухай мэдээлэлдээ бага зэрэг өөрчлөлт оруулж, урт хугацаат гадаад валютын хадгаламжийн таазын үнэлгээг нэг түвшингээр бууруулсан тухай мэдээлллийг өглөө.

Сарын өмнө Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийг бууруулах үндсэн шалтгаан нь төсвийн үзүүлэлтүүд тодорхой хэмжээгээр тааруу байсантай, мөн эдийн засгийн өсөлт удааширсан, гадаад валютын нөөц буурсан зэрэгтэй холбоотой байсан Төсвийн нөхцөл байдлын тааруу үзүүлэлтүүд ирэх саруудад ч хадгалагдана гэх прогноз байгааг тус үнэлгээний агентлаас мэдээлж байгаа юм. За мөн тус агентлагийн мэдээлэлд дурдсанаас өгүүлэхэд нэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газрын “B2” зээлжих зэрэглэлийг баталгаажуулснаас хойш төсвийн болон эдийн засгийн суурь үзүүлэлтүүд бодитой муудаж эхэлсэн гэсэн байна. Төсвийн орлого хүлээлтийг давж, оны эхний хагасын байдлаар төсвийн зарлага огцом өссөн. Ирэх онд төсвийн орлого бага зэрэг сайжрах ч, нийт алдагдал биет хэмжээгээр тун бага буурах нөхцөлийг бүрдүүлнэ гэжээ.

Төсвийн өндөр алдагдал цаашид Засгийн газрын өрийн хэмжээ нэмэгдэх шалтгаан болно гэж анхааруулж байна. Төгрөгийн ханш сулрахын хэрээр ам.доллараар тооцох өрийн дарамт нэмэгдэж, дотоодын бодлогын хүү өндөр хэвээр байгаа нь өрийг дахин санхүүжүүлэх зардлыг өсгөх хандлагатай байна гэсэн прогнозыг хийж байгаа юм.

Үргэлжлэлийг энд

 

 

Н.Батбаяр нар Засгийн газрын тогтоолыг өөрчилж бондын хөрөнгөөс завшсан гэв

 

 

 

 

"Фортуна” Н.Батбаярыг Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байх үедээ эрх мэдлээ хэтрүүлэн, бондын хөрөнгийг үргүйдүүлсэн байж болзошгүй хэргээр Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа. Түүнтэй хамт Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарын хэд хэдэн хүн шалгагдаж байгаа билээ.

Тэгвэл Н.Батбаяр, Н.Мөнхбат нарыг үгсэн хуйвалдаж, албан тушаалаа урвуулан ашиглаж, Засгийн газрын тогтоолыг өөрчилж, бондын хөрөнгөөс онц их хэмжээгээр завшсан байж болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоосон гэж албаны эх сурвалж мэдээллээ.

 

Хэрэг одоогоор мөрдөн байцаалтын шатанд яваа. Тиймээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг хэллээ. Гэхдээ Эдийн засгийн хөгжлийн яамны удирдлагууд, Хөгжлийн банкны удирдлагууд нийлж, бондын хөрөнгөөс завшсан байж болзошгүй нэлээд том хэргийн мөрөөр хуулийнхан ороод байгаа аж.

 

Монголчууд хэзээнээс эмийг нь биш эрийг нь засдаг байсан

 


 

Улаанбаатар хотын хэмжээнд 320 мянга гаруй золбин нохой байдаг аж. Энэ жилийн хувьд 78,500 гаруй мянган нохойг буудаж устгажээ. Одоо он дуустал 32 гаруй мянган нохойг буудаж устгах төлөвлөгөөтэй байгаа. Тэгвэл золбин нохойг багасгах зорилгоор эмэгтэй нохойн өндгөвчийг савтай нь авахаар болжээ. Энэ нь спираль биш спэй гэнэ. Золбин нохойнд спэй хийхгүй. Энэ мэс ажилбарыг эзэнтэй нохдод хийгдэх аж. Одоогоор нэг нохойнд хэдээр хийх, зардал мөнгө нь хаанаас гарах нь тодорхойгүй байгаа гэх. Мэдээж хэрэг хотын даргын халааснаас бус та бидний татварт төлсөн мөнгөнөөс гаргах нь тодорхой. Тэр өртөг хэд болох нь тодорхойгүй.

Тэгвэл цөмөөрөө хэдэн тоо бодоцгоое. Нэг нохойг устгах зардал нь 12500 төгрөг. Энэ жил 78500 нохой устгасан гэж байгаа. Тэгэхээр энэ жил нохой устгалд 981 250 000 төгрөг зарцуулсан байна. Бараг нэг тэрбум төгрөг. Үүн дээр нэмээд спэй хийнэ гэхээр нэг биш нилээн хэдэн тэрбумаар хэмжигдэх нь тодорхой.

Тэгвэл нилээн хэдэн тэрбумын зардлаа хэмнэх аргыг хүргэж байна. Эмэгтэй нохойн “сав суулга” авахаас илүүтэйгээр эр нохойг хөнгөлчихвөл хямд тусна. Нөгөө талаас Монголчууд эртнээс эмийг нь биш эр малыг хөнгөлдөг байсан. Тэр ч утгаараа адуу малаа засчихдаг эрчүүдтэйгээ гэрээ байгуулан, эрэгтэй нохойг хөнгөлөх ажилд дайчлах хэрэгтэй биз. Ядаж хөнгөлөөгүй нохдоо устгаад үндэсний үйлдвэрлэгчдэд тушаагаад эдийн засгийн эргэлтэнд оруулаад явчихбал улсдаа хэдэн цаасны нэмэртэй. Тодруулбал “Дархан нэхий” ХХК-д 3000 нохой арсыг бэлтгэн нийлүүлэхэд бэлэн болсон гэж байсан. Золбин нохойн арьсаар ямар бүтээгдэхүүн хийдэг талаар “Дархан нэхий” ХХК-аас тодруулхад “Уг арьсыг боловсруулаад гутал, дээлний зарим хэсэгт ашигладаг. Иргэдийн захиалгаар нохойн арьсан гутал, дээл хийдэг. Нохойн арьс нь дулаахан байдаг тул иргэд захиалгаар гутал, дээл хийлгэх сонирхолтой байдаг” гэсэн юм. Цаашид нохойн арьсыг үргэлжлүүлэн “Дархан нэхий” ХХК худалдахаар төлөвлөөд байгаа аж.

Эзэнтэй нохойгоо хөнгөлөөд эзэнгүй нохойгоо устгаад байхаар золбин нохойн тоо буурах нь тодорхой. Үүнээс гадна нохойг өнгөрсөн зууны аргаар буюу буудах биш харин барьж байгаад унтуулах нь ёс зүй, эрхийг нь бодсон хүнлэг байх болно.

 

 

Долоон настай хүүг аавынх нь нууц амраг захиалгаар хөнөөлгөжээ

 

 

Энэ хэрэг Дорнод аймгийн Хэрлэн суманд 2016.09.06-ны өдөр болсон байна. Тодруулбал 2016.09.06-ны өдрийн 16:34 цагт иргэнээс Дорнод аймгийн Хэрлэн сумын ... тоотод оршин суух 7 настай эрэгтэй Т цахилгаанд цохиулсан байдалтай ухаангүй эмнэлэгт ирлээ гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Мэдээллийн дагуу цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэрэг болсон газарт очиж хойшлуулагүй ажиллагаа явуулж хэргийг илрүүлжээ. 2016.09.07-ны өдөр Т эмчилгээ хийгдэж байгаад нас барсан байна.

Дорнод аймгийн цагдаагийн газраас уг хэргийг шалгахад урьдчилсан байдлаар хохирогчийн эцэг Ц-тэй хувийн дотно харилцаатай 1992 онд төрсөн эмэгтэй С гэгч нь 1998 онд төрсөн Б-д захиалга өгч хөнөөлгөсөн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Тиймээс С, Б саатуулан, хүний амь насыг санаатай хөнөөсөн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүгэж шалгаж байна. Тодруулбал С, Б нарыг Эрүүгийн хуулийн 91.2.11-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Энэ хэрэгт сэжигтнээр татагдаад байгаа Б нь хулгайн хэргээр 2 жилийн ялаар шийтгүүлэн, ял хойшлогдож байсан ажээ.

 

Амжиж хүсэлт гаргасан 1948 хүнд байрны зээл олгохоор болжээ

 

 

 

 

Барилга хот байгуулалтын яамнаас ипотекийн зээлийн журмыг шинэчлэн боловсруулж, саналаа Монголбанкинд хүргүүлсэн талаар өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл Төв банк ипотекийн зээлэнд хамрагдах байрны талбайн хэмжээг 100 м.кв болгон ихэсгэх боломжгүй гэж үзжээ.Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа хэлэхдээ “Монголбанкнаас ипотекийн зээлийн олголтыг эхлүүлэх гэхээр нэг асуудал үүсээд байна. Тэр нь, барилга хот байгуулалтын ипотекийн зээлийн журмыг өөрчлөх шийдвэрийн төслийг боловсруулахдаа 100 м.кв хүртэлх талбайн хэмжээтэй байруудыг ипотекийн зээлэнд хамруулах асуудлыг тусгаж өгсөн. Үүн дээр Монголбанк хуучин журам дахь 80 м.кв хүртэлх талбайгаа 100 м.кв болгож нэмэгдүүлж, зээлийнхээ журмыг сулруулах юм бол санхүүжүүлэх боломжгүй гэсэн хариулт өгсөн байгаа” гэж байна. Мөн тэрбээр өнгөрсөн хугацаанд мөнгө хэвлэх замаар Монголбанк засгийн газрын алдагдлыг нөхөж ирсэн. Ийм байдал цаашид удаан үргэлжилж болохгүй гэхчлэн хэлж ярьж байна. Ямартай ч өнөөдөр засгийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх аж.

Ипотектэй холбоотой өөр нэг мэдээлэл байна. Таван хувийн зээл авахаар нэгэнт хүсэлтээ өгсөн хүмүүст зээл олгохоор болжээ. Монголбанкны Захирлуудын зөвлөлөөс таван хувийн хүүтэй орон сууцны зээлийн санхүүжилтийг зогсоох шийдвэр гаргаж, 2016 оны есдүгээр сарын 5-ны өдөр бүх банкны гүйцэтгэх захирлуудад мэдэгдсэн байгаа. Тэгвэл уг мэдэгдэл хүргүүлэхээс өмнөх таван хувийн зээлүүдийн хүсэлтийг шийдвэрлэж өгөхийг банкууд хүсчээ. Төв банк уг хүсэлтийн дагуу 2016 оны есдүгээр сарын 14-ний байдлаар ирүүлсэн 1,948 зээлдэгчийн 92.2 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэжээ. Гэхдээ хоёр үе шаттайгаар олгохоор шийдвэр гарсан байна. Эхний ээлжид нэн тэргүүнд олгох үндэслэл бүхий 739 зээлдэгчийн 44.7 тэрбумыг олгохоор болжээ.

Долоон настай хүүгийн амийг хөнөөх захиалга өгсөн С гэгч хэн бэ?

 

 

 

 

Дорнод аймгийн Хэрлэн суманд долоо настай хүү цахилгаанд цохиулсан байдалтай эмнэлэгт ирээд амь насаа алдсан ноцтой хэрэг гарч олныг цочирдуулаад байна. Уг хэрэг энэ сарын 6-ны өдөр гарч хүү нэг хоногийн дараа нас барсан талаар албаныхан мэдээлсэн.

Цагдаагийн ерөнхий газраас өчигдөр мэдээлэл хийж талийгаач хүү гадны нөлөөтэй нас барсан бөгөөд түүнийг санаатайгаар бусдад захиалга өгч амь насанд нь хүрсэн болох нь мөрдөн байцаалтын эхний шатанд тогтоогдсон болохыг баталсан юм.

Захиалагч С гэгч хэн бэ?

Уг хэргийг захиалсан гэгдээд буй С гэгч нь 1992 онд төрсөн 24 настай. Тэрбээр талийгаач хүүгийн аав Ц гэгчтэй нууц амрагийн холбоотой байжээ. Улмаар Ц гэгч нь С-д "хүүгээсэээ болоод амьдарч чадахгүй" гэж хэлснээс үүдэн захиалгаар амь насанд нь хүрсэн байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

 

“Turkish Airlines”-ийн нислэгээр террорист этгээд Монголд нэвтрэхийг санаархжээ

 

 

 

Туркийн “Turkish Airlines” компанийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоц өчигдөр 16 цаг орчим саатаж, өнөө өглөө 04 цагт нислэгээ хэвийн үргэлжлүүлсэн байна. Тухайн авиа компанийн онгоц саатсан шалтгаан нь сэжиг бүхий Сирийн нэг иргэн манай улсад нэвтрэхийг завдсаныг Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын ажилтнууд илрүүлж буцаан явуулахтай холбоотой юм байна. Тодруулбал тухайн онгоцоор ирсэн Сирийн 1 иргэнийг шалгахад сэжигтэй байж болзошгүй нь илэрч түүнд буцаж явахыг зохих журмын дагуу тавихад шаардлагыг эсэргүүцэн улмаар өвдсөн мэт аашилсан байна. Үүнтэй холбоотойгоор “Turkish Airlines” компанийн онгоцны багийнхан тухайн этгээд эрсдэлтэй тул буцаан авч явахаас татгалзсан ба эсвэл хянагчтай явахыг шаардсанаар уг нислэг саатсан байна. Албан бус эх сурвалжийн мэдээллээр тухайн Сирийн иргэн нь терроризмын сэжиг бүхий этгээд байж болзошгүй аж.

Сүүлийн үед Сири иргэд Монгол руу ямар нэг аргаар нэвтрэхийг санаархах болсон нь анхаарал татаж байгаа асуудлын нэг юм. Өөрөөр хэлбэл терроризмын аюул занал өндөр эрсдэлтэй орноос ирэгсэд тэдний тоо олшрох нь манай улсын аюулгүй байдалд тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой юм. Мөн Турк улс нь терроризмын эрсдэлтэй бүсэд хамаардгийн сацуу дотооддоо бослого үймээн ихтэй, хэт даварсан байгууллага, бүлгийн хоорондын тэмцэл хурцадмал байдаг. Үүнийг 2016 оны 7 дугаар сард төрийн эргэлт хийхээр санаархсан үйлдэл тодоос тод баталж байгаа.

Манай улсад терроризмын сэжиг бүхий этгээдүүд орж ирэх гол гарц нь “Истанбул-Улаанбаатар” чиглэлийн нислэг байхыг үгүйсгэхгүй. Иймд энэхүү чиглэлийн нислэгээр ирж буй гаднын зорчигч дээр тавих хууль хяналтын байгууллагын шалгалт үзлэгийг чангатгах эсвэл уг нислэгийг зогсоох нь зүйтэй юм.

Хүргэн Г.Дэнзэнг дахин саатууллаа

 

 

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн "хүргэн” гэгдэх "Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнг Авлигатай тэмцэх газраас дахин саатууллаа. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, аж ахуйн нэгжийн өмчийг завшсан, үрэгдүүлсэн байж болзошгүй хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265.2, 150.3-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тэгвэл Г.Дэнзэнгийн бие байдлаас шалтгаалж хэд хэдэн удаа батлан даалтад гаргаад байсан хэдий ч дахин саатуулан шалгах шаардлагатай болжээ.

 

 

 

Ц.Нямдорж: "Эрдэнэт"-ийн 49 хувийг хувьчилсан компаниас нь төр буцааж авах арга зам бий

 

 

 

“Эрдэнэт” үйлдвэрийг хувьчлал болон бусад асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өнөөдөр байр сууриа илэрхийлэв.

“Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг “Монголиан коппер корпораци” буюу “Монголын зэс корпораци” нэгдэл энэ оны зургадугаар сард худалдаж авсан. Үүнээс хойш уг хувьчлалын асуудлаар багагүй шүүмжлэл гарч, Ерөнхий сайдаар ахлуулсан Ажлын хэсэг хүртэл байгуулагдан шалгаж байгаа. Уг ажлын хэсгийн дүгнэлт хараахан гараагүй байгаа юм.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хувьд “Эрдэнэт” үйлдвэрийг улсын мэдэлд үлдээх нь зөв гэдэг хатуу байр суурь баримталж байгаагаа тодотгоод тус үйлдвэрийн хувьчлал хэрхэн өрнөсөн талаар баримт дэлгэж буйгаа мэдэгдэв. Тэрбээр “2016 оны 6 дугаар сарын 2-нд “Ростек” компанийн Хяналтын зөвлөлийн эчнээ хурал гэгч болж, хувьчлалын асуудлыг ярилцсан.

 

Үргэлжлэлийг энд

 

Ипотекийн таван хувийн хүүтэй зээлийг зогсоохоор боллоо

 

 

 

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.09.29/ Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн юм. Энэ үеэр тэрбээр ипотекийн зээлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийв. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, “Ипотекийн зээлийн хөтөлбөрийг анх Монголбанк санаачилж, Засгийн газарт шилжүүлсэн. Шинэ Засгийн газар байгуулагдаад эргээд Монголбанкинд шилжүүлж байх шиг байна. Ипотекийн зээлийн хөтөлбөрийг Монголбанк цаашид үргэлжлүүлнэ гэсэн байр суурьтай байна” хэмээн мэдэгдэв.

Ипотекийн зээлийн хөтөлбөрт тав болон найман хувийн хүүтэй хоёр төрлийн зээл байгаа бөгөөд таван хувийн хүүтэй зээлийг улс орны эдийн засгийн нөхцөл байдал, зах зээлийн зарчмыг үндэслэн зогсоохоор болсон байна. Тодруулбал, Монголбанкнаас мөнгөний бодлогын хүүг 15 хувиар тогтоосон. Тус банкнаас гарч буй зээлийн хүү 2 хувь, үүн дээр арилжааны банкууд 3 хувийн хүүг нэмж 5 хувийн хүүтэй зээлийг орон сууц худалдан авч буй иргэдэд олгож байсан. Гэтэл бодлогын хүүгээ 15 хувь болгосон атал арилжааны банкууд ийм бага хүүтэй зээл гаргах нь зах зээлийн зарчимтай нийцэхгүй байгаа учраас ийнхүү зогсоох шийдвэр гаргасан байна.

Өнөөдрийн байдлаар таван хувийн хүүтэй ипотекийн зээлэнд хамрагдахаар хүсэлт, өргөдлөө гаргасан нийт 4000 гаруй иргэнд 90 орчим тэрбум төгрөг зарцуулахаар байгаа аж.

Харин найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг Засгийн газартай хамтран цаашид үргэлжлүүлнэ гэдгээ Монголбанкны Ерөнхийлөгч Т.Баяртсайхан мэдэгдлээ. Уг зээлийн хөтөлбөрийг 80 хүртэлх ам.метр талбайтай орон сууц худалдан авах иргэдэд үргэлжлүүлэн олгож, 80 ам.метрээс дээш талбайтай орон сууцыг зах зээлийн зарчмаар арилжааны банкны зээлийн хүүгээр худалдан авах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм

 

Жирэмсэн эмэгтэйг чимхсэн 103-ийн эмчид арга хэмжээ авахаар болжээ

 

 

 

Яаралтай тусламжийн 103 төвийн эмч төрөх дөхсөн эмэгтэйг дуудлагаар авч явахдаа “төрж болохгүй” хэмээн гуяыг нь хөхөртөл чимхсэн хэрэг энэ сарын 27-ны өдөр гарсан талаар өчигдөр цахим ертөнцөөр багагүй шуугисан.

Тодруулбал, Төрөх хугацаагаа тулгаж дуудлага өгсөн 42 настай эмэгтэй эмнэлэг рүү явах замдаа хүчтэй өвдөлт өгөхөд түргэний эмч өвдөлт сарниулж булчин суллаж байна хэмээн эмэгтэйн гуя руу алгадан хөх няц болтол нь чимхжээ. Энэ асуудлаар өчигдөр ЯТТ-ийнхэн хуралдаж жирэмсэн эмэгтэйг гэмтээсэн гэх эмчийг буруу үйлдэл хийсэн хэмээн үзэж арга хэмжээ авахаар болжээ.