Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа аравдугаар сарын 1-нд буюу өнөөдөр эхэлж, 17-нд дуусах юм. Энэ удаа 21 аймгийн сумдын ИТХ-ын сонгуульд зургаан нам, нэг эвсэл, харин дүүргийн ИТХ-ын сонгуульд зургаан нам оролцоно.

 

Сонгуульд өрсөлдөж буй нам, эвслүүд олон нийтийн радио телевизээр сурталчилгаагаа үнэ төлбөргүй нэвтрүүлэх эрхтэй. Олон нийтийн радио,телевизээр сурталчилгааны нэвтрүүлгийг бэлтгэн явуулах бөгөөд нэг нам, эвсэлд нэг өдөрт 10 минут олгожээ.

 

Аравдугаар сарын 19-нд болох сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуульд дараах намууд өрсөлдөж байна.

 

- Монгол ардын нам,
- Ардчилсан нам,
- Иргэний Зориг Ногоон Нам,
- Монголын ногоон нам,
- Бүгд найрамдах нам,
- Монгол ардын хувьсгалт нам,
- Ардчилсан нам-Монгол Ардын Хувьсгалт намын "ТӨВ НУТАГ" эвсэл,
- Эх орон нам,
- Монгол үндэсний ардчилсан нам,
- Хөдөлмөрийн үндэсний нам