Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын төвийн бүсэд амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй Чикаго хотноо уулзлаа.Ерөнхийлөгч бодлого, үйл ажиллагаа, гадаад бодлого, and ldquo;Хүнсний хувьсгал and rdquo;, and ldquo;Тэрбум мод and rdquo;, and rdquo;Эрүүл монгол хүн and rdquo;, and ldquo;Цагаан алт and rdquo;, and ldquo;Илгээлт-2100 and rdquo; зэрэг хөтөлбөрийн хэрэгжилт, улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцуулав.Гадаад улс орнуудад, түүний дотор АНУ-д амьдарч, ажиллаж, суралцаж байгаа монголчууд суугаа орныхоо хууль, дүрэм, журмыг сахин, хоорондоо эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж явахыг захилаа.Мөн үр хүүхдүүддээ эх хэл, түүх, соёл, зан заншил, өв уламжлалаа өвлүүлэн үлдээж, эх орноо гэсэн сэтгэлтэй иргэн болгон хүмүүжүүлэхийг хүсэв.АНУ-д 40 гаруй мянган монгол иргэн байдгийн 20 гаруй мянга нь Чикаго хотод амьдарч байна.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д амьдарч, ажиллаж, суралцдаг иргэддээ төрийн үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, эрх ашгийг нь хамгаалах зэрэг зорилгоор Чикаго хотод Консулын газар нээн ажиллуулах шийдвэр гаргаж байснаа дурдлаа.Тэрбээр, иргэдэд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, эвийг эрхэмлэн, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ хичээн зүтгэхийг уриалав.Ерөнхийлөгч мөн and ldquo;Юта Монгол and rdquo; сургуулийн зөвлөх багш Чойдогийн Цэцгээ, Монгол Улсын Консерваторын ахмад багш, чөлөөт уран бүтээлч Нанзадын Зүмбээ, Мэриланд мужийн and ldquo;Монгол эрдэм and rdquo; сургуулийн монгол хэлний багш Бадарчийн Нарантуяа нарт Гавьяат багш, зураач, барималч Нацагийн Ганхуяг, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн АНУ дахь итгэмжлэгдсэн төлөөлөгч, Вашингтон Ди си дахь and ldquo;Монголын буддын шашин, соёлын төв and rdquo;-ийн үүсгэн байгуулагч, гавж Даваанямын Лувсанжамц нарт Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээв.Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.
дэлгэрэнгүй