|
Улаанбаатар төмөр замын нэг ажилтнаас коронавирусийн сэжигтэй тохиолдол өнөөдөр илэрсэн. Яг албан ёсоор мэргэжлийн хүмүүс баталгаажуулж мэдээлнэ. Миний ярих зүйл биш.
Улсын онцгой комиссын хуралдаанаас замын хөдөлгөөний хязгаарлалттай холбоотой гаргасан шийдвэрийн талаар танилцуулж байна. Хуралдаанд Шадар сайд Я.Содбаатар, Хотын дарга Д.Сумъяабазар, Зам тээврийн сайд Л.Халтар, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян нар оролцож байна.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголбанкны удирдлага болон холбогдох бусад албан тушаалтнуудтай цахим уулзалт хийж зээл, зээлийн хүүг бууруулах асуудлаар мэдээлэл сонсон, санал солилцож, үүрэг даалгавар өглөө.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед иргэн бүр дээд байгууллагаас гаргасан тогтоол, шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Гэтэл УОК, Цагдаагийн ерөнхий газраас архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлүүлэхгүй байхыг хориглосон шийдвэр гаргасан байтал 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр “Хүчит шонхор” захын лангуу түрээслэгч хоёр иргэн ажлын байран дээрээ архи уусан зөрчлийг ирлүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өнөөдөр албан бичиг хүргүүллээ.
Коронавирусийн халдвар Улсын нэгдүгээр төв эмнэлэгт тархсан байж болзошгүй талаар зарим хэвлэл өнөөдөр мэдээлж байсан билээ.
ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян: Сэлэнгэ аймагт багц өвчлөлийн дөрвөн тохиолдол бүртгэгдсэн. Үүнтэй холбоотойгоор шуурхай ажиллагааны журмыг батлаад ажиллаж байна.
УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Улсын хил дотор халдварын батлагдсан 22 тохиолдол байна. Улаанбаатар болон Сэлэнгэд голомт гараад байгаа” гэлээ.
МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч асан, Бизнесийн удирдлагын доктор эрх зүйч Б.Лхагважавтай цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулж ярилцлаа.
Тэгвэл шүүх хуралдаан /2020.11.17/ болж шийдвэрээ танилцууллаа. Шүүхээс Г.Загдаад 6 жил 2 сарын хорих ял, түүний эхнэр Г.Амарсайханд 1 жилийн хорих ялыг тус тус оноожээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчийн асуултад хариулж, орон нутагт гарсан сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариуг мэдээллээ.
Эрүүл мэндийн яамны COVID-19 халдварын талаар ээлжит хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа оролцож мэдээлэл өглөө.
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед УБЦТС ТӨХК хэрэглэгчдэдээ цахилгаан эрчим хүчийг тасралтгүй, найдвартай хүргэх ажлыг 24 цагийн турш гүйцэтгэж байна.
Улаанбаатар хотоос хулгайн замаар Хэнтий аймагт очсон хоёр иргэнээс түргэвчилсэн оношлуураар коронавирус илрээд байсан билээ. Тухайн иргэдийн сорьцыг ХӨСҮТ-рүү явуулж, PCR шинжилгээ хийлгэсэн юм.
УИХ-ын чуулган өнгөрсөн баасан гаригт цахимаар хуралдаж, 2021 оны төсвийн хуулийг баталлаа. Чуулганы танхимд УИХ-ын зарим гишүүн болон ажлын хэсэг гэсэн 20 гаруй хүн байв. Тухайлбал, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар чуулганы танхимаас оролцсон. Бусад гишүүд гэрээрээ оролцлоо.
Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга асан С.Баяр, "Петровис" ХХК-ий хувь нийлүүлэгч Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 11 сарын 12-нд болохоор товлогдоод байсан ч гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлагдсантай холбогдуулан хойшлуулсан билээ.
Дархан-Уул аймгийн онцгой комиссоос өнөөдөр мэдээлэл хийлээ. Дархан-Уул аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Б.Азжаргал "2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны 00:26 цагт нэг сэжигтэй тохиолдол илэрсэн.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 9-11 градус, бусад хэсгээр 6-8 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.