Энэ оноос эхлэн соло карьераа хөөж, Монголын хөгжмийн ертөнцөд цоо шинэ өнгө нэмэхээр хөдөлмөрлөж яваа дуучин Г.Анхмаа анхны клипээ цацлаа. Тэрбээр МУГЗ, Никитон хамтлагийн ахлагч Баачка буюу Б.Батчулуунтай хамтран "Тэнгэрийн шигтгээ" нэртэй дууг дуулсан байна. Энэхүү дууны клипийг On'n Off продакшн бүтээжээ. Уг дууны хөгжмийг Б.Батчулуун өөрөө зохиосон бол шүлгийг нь Х.Соёмбо, Т.Нансалмаа нар бичсэн аж.

Дашрамд сонирхуулахад, дуучин Баачка анх удаагаа эмэгтэй дуучинтай хамтарч дуулж байгаа гэдэгт тус дууны онцлог шингэсэн гэнэ шүү.