Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулиалт өнөөдөр эхэлсэн билээ. Тэгвэл маргааш буюу энэ сарын 25-нд иргэдийн оролцоотой сургуулиалт 07:00-09:30 цагийн хооронд болох юм. Энэ үеэр иргэдийн нүүн шилжих дадлага сургуулиалтыг зохион байгуулна. 

Зарлан мэдээллийн дуут дохио 08:00 цагт нийслэл даяар дуугарснаар иргэд орон байрнаасаа гарч, өөрийн оршин суугаа дүүрэг, хороонд байрлах аюулгүй талбайд цуглах юм байна. 

Иргэдийн түр цугларах аюулгүйн талбай, гамшгийн зарлан мэдээллийн дуут цамхаг болон дадлага сургууль зохион явуулах цэгийн байршлыг Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн орон зайн мэдээллийн системд зураглан харуулжээ.  Иймд иргэн та бүхэн гамшгийн дуут дохио дуугарахаар очих талбайн байршилаа Энд дарж харна уу.