УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан  болж байна. Хуралдаанаар  Түр хороо байгуулах УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Тодруулбал, төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлыг судалж, санал дүгнэлт гарах уг Түр хорооны бүрэлдэхүүнд Л.Болд, Ц.Нямдорж нарын зургаан гишүүний бүрэлдэхүүнтэй юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. Улмаар гишүүдийн олонхийн саналаар Түр хороо байгуулахыг дэмжин, батлав.