Энэ сарын 25-ны өдөр буюу өчигдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хурд хэтрүүлсэн машины жолооч нар ноцтой осол гаргаж, замын хажууд гарцан дээр зогсч байсан хоёр хүнийг мөргөж гэмтээжээ. Тодруулбал, өчигдөр 15.40 минутын орчим ХУД-ийн Дунд голын гудамж 19-ийн үйлчилгээний төвийн хойд замд “T.Landcruiser-100” маркийн автомашин нь “T.Rumion” маркийн автомашинтай мөргөлдөж, явган зорчигч 62 настай эмэгтэй Д, 39 настай эрэгтй А нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн байна.

“T.Rumion” маркийн машин нь нэгдүгээр эгнээгээр хурд хэтрүүлэн орж ирэхэд эсрэг талын замаас Ланд-100 маркийн машин урдуур нь орж ирж хоорондоо мөргөлдөж, хажуу тийшээ эргэж, замын гарцан дээр зогсч байсан эмэгтэй эрэгтэйг мөргөжээ.

Жолооч нарт анхааруулж, сэрэмжлүүлэх үүднээс дараах бичлэгийг оруулж байна.