Монголын Стивен Кинг хэмээн нэрлэж болох аймшгийн бүтээл дагнан бичдэг зохиолч Ц.Ууганбаярын “Үхлийн хайч” номын “Хажуу өрөө өгүүллэгээс сэдэвлэн “Очир фильм”-"Гэрэлтэй цонх" студи хамтран бүтээсэн “Орилоон-2” киноны нээлт өнгөрөгч баасан гаригт буюу тавдугаар сарын 03-ны өдөр боллоо. Энэхүү киноны дүрүүдийг А.Алтантөр Р.Баттогтох Ч.БолдТ.Борхүү Л.Доржням нар амилуулжээ.  Харин продюсероор нь С.Батзориг, П.Ганболд нар ажилласан бол О.Батзориг найруулсан юм. 

Уг киноны дууг реппэр BIG GEE дуулж байсан бол хоёрдугаар ангийн дууг реппер, продюсер Рокит Бэй дуулсан гэдгийг үзэгчид хэдийнээ мэдсэн билээ.

Хүүдээ хорогдсон эхийн сүнсны далдын хүч замд гарсан хүмүүсд хэрхэн нөлөөлж буй талаар өгүүлж,  гурван хэсэг аймшгаас бүтсэн "Орилоон-2" киноны нээлтийн арга хэмжээний фото сурвалжлагыг онцлон хүргэж байна.