Энэ өдрийн мэнд хүргье!!! Би 32настай.Дээд боловсролтой.Нэгэн компанид инженер хийдэг.Багаас амьдрал үзэж гадаадад ч ажиллаж ах дүү ар гэр гэж явсаар өдий хүртэл хүнтэй сууж хүүхэд гаргаагүй ээ.(найз залуутай мэдээж байсан).

За тэгээд ажлаа хийж сууж байгаа л ажлын шаардлагаар надаас дүү гэмээр залуутай танилцлаа их даруухаан нүдэнд дулаахан бацаан байлаа.Эхнэр хүүхэдтэй юу гэсэн чинь байгаа л гэж бна.Тэгээд л захирал эдртээ эхнэр хүүхэдгүй бол аваад суучихмаар мундаг хүү байнаа архи уудаггүй тамхи татдаггүй гэнэ,манай захирлууд ч мэддэг болохоор ёстой мундаг шүү даруухан ажилсаг гээл мэддэг л юм билээ.ажил хийж байгаа нь сэтгэлээсээ нтр гээл инээлдээд л байж бдаг байлаа. гэтэл нөгөө залуутайгаа маш их юм хум яриад л,чатлаад л их ойлголцлоо байрны гадаа ирээл хэдэн цагаар юм ярьж суугаал.эхнэр болох эмэгтэйтэйгээ уулзаад 1 сар гаран болоод л хүүхэдтэй болсон байгаам,за тэгээд л зан зангаа авалцаагүй хүмүүс чинь муудалцана хэрэлдэнэ нөгөө эмэгтэй муудалцах болгондоо ээж ааваа дуудна ,аав ээж нь ирээл элдвээр нь хэлээл зодохдоо зодоод, цохихдоо цохиод л 2 хамаг хувцасаа боогоол салаад л явна хадам ээжийн оролцоо амьдралд нь үнэхээр их унтаж хэвтэх,ууж идэх,цалин мөнгө гээл бүхий л зүйлд...ингэж явсаар үерхсэн цагаасаа хүүхдээ төрөх хүртэл төрсөний дараа гээд л нийт хамт амьдарсан хугацаа 3н сар гаран юм билээ.

Мэдээж бид 2 дотносоод л маш гоё өдрүүд эхэлсэээн,одоог хүртэл дажгүй л байна. Би 6 эгч шал өөр л байсан байх халамж тавиад л эмэгтэй хүн ийм байдаг юм байхдаа гэж бодсон гэсэн хэхэ. 2 сар гадуур уулзаал шууд хамт амьдарчихсан. Хамт амьдраад байж байтал 1 орой 1 хүүхэн ярьлаа баталгаа нтр гээл гайхаад л асуулаа юу билээ гээд л (2 дахь бүсгүйтэй баталгаагүй) Гэтэл дахиад 1 хүүхэд гараад ирлээ хэсэг шоконд ороод юу вэ яав ийв гэтэл 11р ангидаа 1 охинтой хальт үерхсэн 3н сарын дараа жирэмсэн гээд хүрээд ирсэн тэгээд жоохон хүүхэд өдөр шөнөгүй ажил хийгээл хөөрхий минь хамт байсан л юм билээ. Энд тэнд барилга дээр ажиллаад л... нөгөө бүсгүй ч хүүхдээ төрүүлээд л их сургуульд ороод л ууж идэх нь дийлдэхээ байгаа л,өөр хүнтэй явалдаад хамт хэвтэж байгаад баригдаад л аав ээжид нь хэлэхэд чамаас дээртэй нь таарсан юм байгааз зайл гээд аав нь зодоод хөөгөөд гаргасан байдаг юм (аав нь зодоод 2 чихнийх нь хэнгэрэг цооронхой,хамрыг нь хуга цохиод одоо гамриттай).

За ингээд би бүгдийг ойлгосоон хамт амьдарсаар...эхний хүүхдэд баталгаа салгана тэтгэмж тогтоолгоно гэнэ өө тэгээ эцэг нь үнэн юм чинь ухааны юм бодоод л байж байлаа 3н сарын дараа ирсэн эргэлзэж явдагаа хэлэв манай хүн...эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэнэ гэхэд тэр эмэгтэй одоог хүртэл таг алга болсон...Дараагийн бүсгүй хэл ам хийгээгүй ээ ямар байдалтай байгаад яагаад салсанаа мэддэг юм шиг бас л таг...гэхдээ л юунд ч бэлтгэлтэй(тэтгэмж тогтоох нтр асуудал) Эхлээд ч өдий хүртэл 1раа байчихаад ямар ч амьдралтай хүн сонгов доо гээл их л сэтгэлээр унадаг байлаа. Одоо бол хамтдаа амьдраад 7н сар гаран болж байна, цалин нь миний данс руу орно, өмсөж зүүх идэх уух бүхий л зүйлээ өөрсдийн цалингаар зохицуулна,саяхан шинэ машин авсан найз залуу маань бөөн урам. Анх хамт амьдрах гээд ирэхэд нь үнэхээр өрөвдөж суулаа, өмссөн олигтой хувцасгүй л...ажил хийгээгүй 7 хонож үзээгүй гэчихээд шүү.

Харин 1 хөөрхөн юм нь юу юу авчирсан гээч хөргөгч,зурагт,аяга тавагны ком,пилетка,сав суулганы ком,хивс,компьютер ширээтэй нь адгийн наад зах нь л урт залгуур ,тогоо гээд л бүхий л зүйлтэй ирсэн ихэнх зүйлийг хөдөлмөрийн аврага,шилдэг ажилчин эдр болоод авж байсан.(зурагт нь лизингээр авсан бид 2 одоо төлдөг) Хараад байхаар үнэхээр ажлын төлөө,архи тамхи хэрэглэхгүй,1 тийм дөлгөөхөн мэдээж хэрэлдэж муудалцах юм байнаа дор дор ярилцаад л шийддэг,яаж ингэж их зовж над дээрээ ирээв дээ чи минь гэхээр уйлдаг юм хөөрхөн хайр минь, халамжтай гэж найгүй ээ,маш гоё романтик бүхий л зүйлийг надад үзүүлэж нүд нээж л бна,3дахь амьдрал маань шүү дээ хайр нь хэзээ ч салий гэж хэлж үзээгүй гээд ярина,

Хадам ээж маань бэр гуйх талаар яриа л. Би өнчин болохоор ээжид нь их сайн. Яаран хүүхэдтэй болохгүй гэж бодож байна,сайн таниталаа, хүүхдийг маш сайн төлөвлөж байгаа бид 2. Эмэгтэй гэлтгүй эрэгтэй хүн ч ханиа муу сонговол зовдог л юм байна.Энэ сонгосон амьдралынхаа эцсийг нь үзнэ л гэж бодож байна..Та нар маань юу гэж бодож байна. Би зоригтой юу,тэнэг үү,эсвэл хайрыгаа өрөвддөг юм болов уу.