Сайн байцгаана уу? Нөхөр маань гэрээсээ гарч яваад 2 сар гаран болж байна. Миний утас фэйс бүгдийг нь блок хийсэн. Миний нэр дээр зээл аваад дундаа авсан машинаа ч унаад алга болсон.

Ах дүү хамаатан садан нь мэдэхгүй л гэх юм. Таг алга байж байгаад саяхан холбогдсон эхний ээлжинд зээлээ төлж дуусгаад дараа нь учраа олоё, яахаа мэдэхгүй байна гэчээд намайг муулаад л яваад байх юм. Аль жилийн өмнө өгнө л гэсэн одоо хүртэл байхгүй. Би ч шийдэж чадахгүй нууцхан дотроо хүлээгээд л суух юм. Урд нь зөндөө л хонуудаар явж байсан. Ахиж тэгэхгүй ээ л гэнэ. Би ч уучилна. Энэ удаа хамгийн удаан таг болж байна.

Яг сална гэхээр аймаар ч юм шиг яахаа сайн мэдэхгүй юм аа. Өмнө нь 2 ч амьдралтай байсан байна лээ. Хөдөө ажилладаг хүмүүс ер нь худлаа юм байна дөө. Би их ганцаардаж байна. Бодохоор гомдоод байх юм. 4 жил хамт амьдарчихаад зүгээр л нэг буудлын юм шиг ашиглаад явж байгаа шиг санагдаж байна. Яасан нь дээр вэ хүмүүсээ. Муухай юм оо.