НӨАТ-ын урамшууллын ээлжит сугалааны тохирлын нэвтрүүлэг долдугаар сарын 21-ний ням гаригт “Боловсрол суваг” телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэд 2019 оны зургадугаар сарын 1-нээс 30-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны долоодугаар сарын 20-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө цахим бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Энэ удаагийн супер шагнал 50 сая төгрөг байна. Өмнөх зургадугаар сарын 16-ны тохирлоор нийт 27.528 азтан тодорсон бөгөөд 50 сая төгрөгийн нэг азтан тодорсон билээ.