Жил жилийн наадмын дараа сөхөгддөг асуудал бол наадам түрүүлсэн бөх цэргийн цол нэмдэг явдал билээ. Тиймдээ ч олон нийтийн зүгээс улсын цолтой бөхчүүдийг нэг бол цагдаагийн ажлаа хий, нөгөө бол хувийн компаниас цалинжаад төрийн албанаас гар гэсэн шаардлагыг Х.Тэмүүжингийн үед Хууль зүйн яамнаас гаргаж тавьж байжээ.

Төрөөс цалин авч байгаа болохоор төрийн алба хаагчийн адил хуульд захирагдах ёстой. Тэгэхээр төрийн алба хаагч хүн бусдаас зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний эд хөрөнгө авбал түүнийгээ төрд тушаах Ашиг сонирхлын зөрчлийн хууль хэрэгжээд жил дамнаж байгаа билээ. Энэ хуулиар бол бөхчүүд бусдаас авсан байр, автомашинаа ч хураалгана гэсэн үг.