“Шигшмэл хурдан морьдын “Их хурд-8” уралдааныг долдугаар сарын 20, 21-ний өдөр Хүй долоо худагт зохион байгуулж байгаа билээ.  Тус уралдааны бүртгэлийг Монголын морин спорт уяачдын холбооноос Хүй долоон худагт зохион байгуулж байна.

Энэ уралдаанд сүүлийн гурван жилд улс, бүс, аймгийн баяр наадамд амжилт гаргаж болзол хангасан шигшмэл азарга, их насны морьд л уралдаж байгаа юм. Өнөөдөр болох тус арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулвал: 

08:00-10:30 – Их насны морьдын уралдаан
10:30-12:30 –“Айраг” фестиваль
12:30-14:00 – “Хуйрнан шуугигч” хүүхдийн барилдаан
13:00-15:00 – Жороо морины уралдаан
13:00-16:00 – “Адуучин” тэмцээн
17:00-18:00 Түрүүлж, айрагдсан морьдыг цоллох, ММСУХ-ны Алтан азарга, Мөнгөн гүү, Молор унага, Эрдэнийн очир зэрэг шагнал гардуулах ажиллагаа
18:00-18:20 Хаалт