Хотын түгжрэл нь зөвхөн таны цагийг үрээд зогсохгүй агаар орчны бохирдлыг нэмэхийн зэрэгцээ эрүүл мэнд, эдийн засгийн хохирлыг үзүүлж байдаг юм. Тухайлбал, Улаанбаатар хотын иргэн өдөрт нэг цагийг замын түгжрэлд зарцуулбал жилд зам дээр 15 өдөртэй тэнцэх хугацааг зарцуулдаг гэсэн тооцоог гаргаж байсан удаатай. Тэгвэл энэ удаад түгжрэлийг бууруулах зохицуулалтыг ирэх сарын 15-наас хийхээр болсон байна.

Энэ хүрээнд нийслэлийг гурван бүст хуваажээ. Тодруулбал, А, В, С бүсчлэлээр авто замыг хуваасан бөгөөд  Хотын А хэсэгт дугаарын хязгаарлалтайгаар зорчих бол В хэсэгт баруун 4 замаас зүүн 4 зам хойшоо их тойруу оржээ. Энэ бүсчэлд явж байгаа зам тээврийн хэрэгсэл үзлэг оношлогоонд ороогүй, тээврийн хэрэгслийн албан татвараа төлөөгүй, торгуультай, даатгалаа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцох боломжгүй болох юм байна.

Харин В хэсэг дээр автомашин тэгш, сондгой дугаараараа замын хөдөлгөөнд оролцоно. Ингэснээр хотын төв хэсэг маань замын хөдөлгөөний ачаалалгүй болно гэж үзжээ. Тэгвэл хотын зах хэсгийг С бүс болгосон бөгөөд энэ хэсэгт иргэд машинаа тавиад хотын төв хэсэг рүү нийтийн эзэмшлийн унаанд зорчих юм байна. А,В бүсчлэлийн тоог нэмэгдүүлж, төлбөртэй болгох зохицуулалтыг хийх аж.