ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарт холбогдох шүүх хурал өнөөдөр Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхээс шүүх хурлыг 14.00 цаг хүртэл хойшилсон байна.

Учир эрүүдэн шүүхэд оролцсон Ц.Амгаланбаатарыг шүүх хуралд гэрчээр оролцуулахаар болсон байна.

Хэргийг нэхэн сануулахад, ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч прокурор асан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын нууцын зэрэглэлтэй мөрдөгч Ж.Мөнхгал, С.Баяр, О.Бархасбадь, О.Бямбажав, тухайн үед ээлжинд гарч байсан ШШГЕГ-ын хоёр ажилтан зэрэг есөн иргэнийг Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажлын журам зөрчсөн гэх үндэслэлээр буруутгаж, хэрэг үүсгэсэн юм.

Шүүх хурал завсарласны дараа Б.Хурцаас "Таны тушаалаар эрүүдэн шүүсэн юм уу" гэж тодруулахад "Тийм зүйл болоогүй. Би тийм тушаал өгөөгүй. Шүүх хурал дуусаагүй байна" гэлээ. 

Шүүх хуралд талийгаач С.Зоригийн гэргий Б.Булган мөн гэрчээр оролцсон бол Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хохирогчоор оролцов.