Саллаа гэхэд гэрлэлтээ батлуулж байгаагүй бол хүүхдийн тэтгэлэг авч болох болов уу
2019/08/09
Сайн байцгаана уу, ийм муухай юм бичиж байгаад уучлаарай. Ойр дотныхонтойгоо зөвлөе гэсэн ч ийм амьдарлаасаа ичээд чадахгүй болохоор энд бичиж байнаа.
Би 4 хүүхэдтэй 7;4;2; настай, бага нь 1сартай. Нөхөртэйгөө ерөөсөө таарч тохирохгүй юмаа. Манай хүн уг нь цалин сайн олдог ажил нь ч тийм хүнд биш, 2 хоног ажлаад хэд хоногоор амардаг. Тэр хугацаандаа гэр бүлдээ цаг гаргадаггүй, гадуур найз нөхөд гээд алга болдог. Хүүхэн шууханд их дуртай, дураа хүрвэл хүүхэд өвдсөн ч тоохгүй хаалга саваад л гараад явдаг. Хүүхдүүддээ хэр баргийн мөнгө гаргаад байдаггүй. Бид хоёр одоо хүртэл тусдаа гараагүй, бэр ч гуйж аваагүй. Би л хүүхдүүдээ чирээд 2 гэрийн хороонд явдаг. Намайг гэр рүүгээ явахаар манай хүн өөрийнхөө ээж аавынхаа гэрт үлддэг. Тэр хугацаандаа утсаар ч ярьдаггүй, мөнгө хэрэг болоод гуйхаар уурлаад элдэв янзын үгээр намайг хараадаг. Өөрт нь таалагдахгүй юм болвол буруутан нь үргэлж би болдог.
Их уурлахаараа хааяа гар хүрнэ. Ер нь л хэрэгцээтэй хэдэн юмаа би ихэнхдээ өөрийнхөө эцэг эх, гэр бүлээс гуйж авдаг. Дээрээс нь хадмууд хүртэл байнга миний талаар манай гэр бүлийн талаар хүүдээ муу муухайгаар ярьдаг. Тэрийг нь сонсохоороо над руу уурлана, хааяа зодно, юм л бол танайхан, чи ийм биз дээ гээд л байнга доош нь хийдэг болсон. Анхандаа бол гайгүй л байдаг байсан. 2 дахь, за 3дахь хүүхдээ хараад засрах байх гэж бодоод их тэвчдэг байсан. Хааяа нээрээ л би болохгүй байгаа юм байна, надаас болоод манай хүн ингээд байна гээд арга эвийг нь олох гэж их үзсэн. Хар багаасаа л энэ хүнтэй үерхэж дасаад хүүхэдтэй болсон болхоор миний амьдралын гол зүйл маань л гэж боддог байсан.
Сална гэхээр сэтгэлд нэг л бууж өгдөггүй их хэцүү санагддаг, зориглоод дунд нь нэг салсан боловч уучлаарай би их ухаарлаа өөрчлөгдөнө гээд гуйгаад байхад нь итгээд эргээд нийлсэн. Харин одоо нэг мөсөн салаад өөрийнхөө хүсснээр хүүхдүүдтэйгээ сэтгэл амар амьдармаар байна аа. Саллаа гэхэд гэрлэлтээ батлуулж байгаагүй бол хүүхдийн тэтгэлэг авч болох болов уу. Хаана ханддаг юм болоо?
hannah · 2019/08/15
tertei tergui naad nuhur shig iym chini chamd tus boldoggui l iym bishyy salaad saihan amidar nuhur uhsen gej bodood l uragshaa zutgej amidar daraa ni ergeed harahad chamd salsandaa bayrlaad suuj bh udur irne harin nuhur chini esergeeree hudamjind l bj bh · 2019/08/12
egch
Зочин · 2019/08/10
Бололгүй яахав. Тэр битгий хэл эхнэртэй хүнээс хүүхэдтэй болчихсон хүүхнүүд хүртэл хүүхдийн тэтгэлэг авдаг биз дээ.
Zochin · 2019/08/09
Aavaaraa ovoglodog bol tetgever avch bolno, ovogloogui bol etseg togtoolgood avch bolno
Enhkchimeg · 2019/08/09
Ene talin medeelel ter tusamaa emegteichvvded ih heregtei bga batalgaagvi ulmaas mon sanhvvgin ulmaas olon hvvhed onchorch im asuudaltai emegteichvvded zoriulagdsan huulin zowloh ih heregtei bna.hvvhedee haraad suuj bgaa hvnd dor hayj etseg togtooh shinjilgeeni mongo bhgvin ulmaas shvvhd handaj chadahgvi bdag ene mongoin etsegees n awdag boloh heregtei ene talin medeelelig hvrgehig hvsej bna.
ммммммм · 2019/08/09
Эцэг тогтоох шинжилгээ хийлгээд тэгээд шүүхэд хандахад болно доо.