Монгол Улсын Филармоний гоцлол дуучин Наагий буюу Н.Наранбаатар час хийсэн уран бүтээл хийчихдэг нэгэн. Түүний шинэхэн клип цацагдаж, олон залуусын сэтгэлийг хөвөлзүүлээд байна.

"Хайртай юу" уран бүтээлээ реппер MRS M–тэй хамтран дуулсан бөгөөд дууны үгийг продюсер Б.Наранзун зохиожээ. Цаанаа нэг донжтой дууч залуу клипэндээ "өнгө" будгийг донжтой хослуулжээ.