Өндгөө усанд чанаад мартаж орхисон тохиолдол танд хэд байдаг вэ? Ийм тохиолдол цөөнгүй гэж бодож байна. Үүнээс гадна ингэж удаан чанасны дараа идэхээс татгалзаагүй гэдэгт тань ч итгэж байна. Тэгвэл энэ нь тун хортой гэж эрдэмтэд мэдэгдэж байна.

Хүнсэндээ хэт удаан чанасан өндөг хэрэглэхгүй байх том шалтгаан бий. Өндгийг дулаан аргаар боловсруулах үед хүхэрт устөрөгч буюу хортой хий ялгардаг бөгөөд энэ нь уурагт нэвтрэх магадлал өндөр. Ялангуяа өндгийг чанах үед энэ үйл явц илүү идэвхждэг. Заримдаа өндгийг хэт удаан чанасны дараа өндөгний шар ногоовтор давхаргатай болсон байдгийг та анзаарсан байх. Энэ нь өндгийг хүнсэндээ хэрэглэж болохгүй гэсэн гол шинж юм . Яагаад гэвэл энэ үед өндөгний уурагт хүхэр орсон бөгөөд энэ нь устөрөгчтэй нэгдэхээрээ үхлийн хий ялгаруулдаг байна.

Өндөгний гадна хальс их халах тусам хүхэрт устөрөгч өндөгний дотор нэвчих магадлал өсдөг. Ингээд өндөгний шаранд байдаг төмөр энэхүү хүхэрт устөрөгчтэй нэгдэхээрээ төмрийн сульфид үүсгэж, өндөгний шарны гадна тал ногоовтор болдог байна. Өөрөөр хэлбэл өндгийг удаан чанах тусам сульфид үүсч, илүү зузаан ногоон гадаргуутай болно гэсэн үг.

Тэгэхээр гэрийн эзэгтэй нар зүгээр ч нэг өндгөө чанаж дууссаны дараа шууд хүйтэн усанд сойдоггүй байгаа биз. Өндөг амархан хөрснөөс үлдэгдэл дулаан нь дахин чанагдахаас урьдчилан сэргийлдэг байна.

Тэгвэл ногоон өнгөртэй болсон шарыг идвэл яах вэ? Одоогоор хэт удаан чанасан өндөгнөөс болж үхсэн албан ёсны тохиолдол бүртгэгдээгүй ч мэргэжилтнүүд ийм өндөг аль болох идэхгүй байхыг зөвлөж байна. Учир нь хэт удаан чаналтаас үүдэлтэй хий нь хортой болохоор хордлогод оруулах эрсдэл их юм байна.