Сайн байна уу. Би 2 дахь амьдралаар амьдарч байна. 5 жилийн дараа нэг залуу гарч ирсэн юмаа. Эхнэрээсээ салаад 3 жил болсон. Гундаж гуньсан нүдэнд нь гал цоггүй, за муу хэлбэл өмссөн олигтой хувцас ч үгүй байсан.

Тэр 2 хүүтэй. Бид 2 амьдраад 1 хүүтэй болсон. Салсан авгай нь хүнтэй суугаад явсан юм байна лээ. Гэхдээ тэр хүнтэйгээ дундаасаа хүүхэдгүй. Миний хүү дөнгөж 3 сартай. Тэгсэн салсан авгай нь миний хүүг харааж зүхэж элдэв пост оруулдаг юм байна. Над руу скрийн шот явуулаад мэдлээ. Би ямар салгаад авсан биш дээ. Би бол өөрийгөө буруутгаж чадахгүй юм. 2 хүүхдийх нь аав гайгүй явбал хүүхдүүдэд нь хэрэгтэй байдаггүй юм байхдаа. Надтай сууснаас хойш бид 2 ярилцаад хүүхдэд нь юм илүүчилдэг болсон гар утас компьютер хувцас гэх мэт. Би буруугүй биз дээ эмзэглээд байх юм. Авгай нь ааш муутайгаараа нь хүмүүс сайн мэддэг.

Надтай сууснаас хойш над руу элдвээр дайрч байсан. Би нээх тоосон ч үгүй хаясан. Би суух ёсгүй ч байсан юм болов уу. Надтай ойролцоо утгатай амьдралтай хүмүүс байвал зөвөлгөө өгөөч