Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, “Цамхаг” хотхонд байрны 12 давхрын цонхноос хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 16:03 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 16:12 цагт очиход Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны оршин суугч А /16 настай, эмэгтэй/ тус байрны “Наран” их дэлгүүрийн өргөтгөлийн 2 дугаар давхар дээр унасан байсныг дамнуурга, аврах олс ашиглан буулгаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн. А нь эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан.