Монголын сайхан бүсгүй, “Азийн модель” агентлагийн захирал Ч.Содтуяаг онцгой төрсөн бүсгүй гэдэг. Тэрбээр багадаа загвар өмсөгч болно гэж бусдын адил бодож байгаагүй гэнэ лээ. Учир нь 10 жилдээ Өсвөрийн загвар зохион бүтээгчийн мэргэжлийн  ангид сурдаг байсан болохоор загвар зохион бүтээгч л болно гэж боддог байж. Харин 14 настайдаа “Шилмэл” загварын Дунгаамаа багшийн дамжаанд бүртгүүлж загвар өмсөгч Байгаль, Хосцэцэг эгч нарынхаа шавь болж орсноос хойш загварын ертөнцтэй эргэж буцалтгүй холбогдсон. Тэр үеэс л ээжийнхээ оёж өгсөн хувцсаар гангарч, өөрөө ч хувцас оёж, загвар зохиож сурсан гэдэг.  Одоогоос 17 жилийн өмнөөс загварын багш болох гараагаа эхлүүлсэн байдаг. 

Түүний анхны хайр, охиных нь эцэг загвар өмсөгч А.Чингүүн гэгч залуу байв. Тэрбээр өөрөөс нь олон насаар дүү байсан ч хүүхэдтэй болоод удалгүй хамтын амьдралдаа цэг тавьсан. Тэдний охиныг Ч.Содонгоо гэдэг бөгөөд хаана ч явсан ээжтэйгээ цугтаа явж, олон тэмцээн уралдаанд улсынхаа нэрийг гаргаж явдаг том охин болсон юм.