Хошин урлагийн тайзнаасаа хөндийрөөд нэлээдгүй хэдэн жилийн өнгөрөөсөн жүжигчин Г.Ундармааг танихгүй хүн ховор. Тэрбээр сайн үйлсийн аянг өрнүүлж Нийслэл хотын хэд хэдэн эмнэлгүүдийг чамгүй хөрөнгөөр тохижуулж хүлээлгэн өгсөн сүйхээтэй эмэгтэй.

Жүжигчин бүсгүй дэлгэцийн бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулзах болсон.  Түүний бүтээсэн кино нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдийг байлдан дагуулж, шуугианыг тарьдаг тогтоогүй хуультай болсон. Ганц бие бүсгүйчүүдийн амьдралыг гол сэжүүрээ болгож авсан Г.Ундармаа монголын кино урлагт шинэ өнгө төрхийг нэмсэн гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Дэлгэцийн бүтээлээрээ тэсрэлт хийдэг тэрбээр "Ангарагаас ирсэн эмэгтэй" 18+ модерн драмаа мөн л хувьсал хийгээд авсан. Ганц охиноо дэлгэцийн бүтээлдээ ч мөн оролцуулах болсон нь үзэгчдийн сонирхолыг ихээхэн татсан юм. Учир нь авьяаслаг жүжигчин ээжийн охин Бэрцэцэгийг жүжигчин болж шинэ өнгө төрх нэмэгдэх нь хэмээн шуугиж байсан ч харин тэгсэнгүй. Ээжийнхээ "Амьдралоги" кинонд залуу насныхан дүрд тоглосон түүний хувийн гэрэл зургаас сонирхуулж байна.