Дорноговь аймгийн Замын-Үүд сумын эмнэлэгт БНХАУ-н хилээр нас барсан хүний цогцос хүргэгдэн иржээ. Тодруулбал, 2020.01.13-ны өдөр 17:00 цагийн орчимд БНХАУ-ын Хөх хотод ажлаар явсан 56 настай эрэгтэй Б нь 08-ны өдөр эрүүл мэндийн байдал нь муудаж улмаар БНХАУ-ны Хөх хотын эмнэлэгт хүргэгдэн очоод зүрх судасны дутагдлын улмаас нас барсан байжээ. Тиймээс талийгаачийн цогцосыг хилээр оруулж ирэн, Замын-Үүд сумын эмнэлэгт хадгалуулж байгаа аж.