Сайн байна уу ? Надад үнэхээр хэцүү байна найз залуу маань намайг хуурч байсныг саяхан мэдээд их цочролд орсон. Өмнө нь ийм юм төсөөлчиж бодож байгаагүй.

Ер нь эмэгтэй хүн сайн хүндээ бүх зүйлээ зориулдаг юм шиг санагдсан. Би ч ийм байсан. Одоо өмнөх шигээ байя гэхээр үнэхээр байж чадахгүй байна. Хамт амьдардаг мөртлөө аль заваараа уулзаж, унтаж хэвтэж явдагийг нь мэдэхгүй юм. Нэг ингээд явчихсан эрэгтэй хүн засардаг уу? Эсвэл хүүхэдгүй байгаа дээрээ салсан дээр үү? Хамаг итгэл найдвар алга болсон.