Иргэн Б.Сүндэръяа 2020.09.22 өдөр  ажлын байран дээрээ халдлагад өртсөн гэх мэдээллийг  нүүр номын хуудаснаа нийтэлжээ. Түүнд халдсан этгээдийг цагдаагийн байгууллагаас саатуулсан бөгөөд З гэх энэ этгээдэд холбогдох хэргийг шалгаж байгаа аж.

Түүнийг балетийн сургууль дээрээ ажилтай байх үед нэгэн залуу орж ирэн биед нь халдсан тухай мэдээллийг нийтэлсэн байна. Тэрээр  “Нэг л өдөр би бусдын гарт амь насаа алдах нь тодорхой юм байна. Ажлынхаа байран дээр аймшигтайгаар зодууллаа. Ухаан ороод хартал өмнө нь манай ажил дээр хутгатай ирсэн залуу мөн байна.  Намайг дарамтлаад байна сүрдүүлээд байна гэж өчнөөн удаа өргөдөл гомдол өгсөн. Прокурорын  байгууллагаас дандаа хаана. Шүүхийн шатруугаа хэзээ ч явдаггүй. Өчнөөн удаа дахин дахин гомдол өгч хавтаст хэргээ дахиад нээнэ. Дахиад прокурор нь хаана.

Хоолойг чинь хэрчиж ална, дүүжлэнэ заавал алж байж сална гэдгээ нэг л өдөр биелүүлэх юм байна. Нэр бүхий улс төрчдийн нэрийг хэлнэ. Тэд нь хуулийн байгууллагт очиж байцаалт мэдүүлэг өгөхгүй. Яагаад намайг ийм тууштай яах гэж ямар шалтгаанаар дарамтлаад миний амь нас сэтгэл зүй, биед хүртэл ингэж аймшигтай халдаж байгаа шалтгааныг олоод өгөөчээ гэж ганцаараа өчнөөн шарлалаа.

Иргэн хүний хуулиараа хамгаалагдсан амьд явах эрх минь үнэндээ аймшигтай зөрчигдөж байна” гэх зэргээг бичжээ.