УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Бүх нийтийн хөл хорионы үр дүн, мэргэжлийн байгууллагуудын ажлын үр дүнгээс хамаарч дараах шийдвэр гарч байна.

Нийтийн тээвэр энгийн горимоор буюу өглөө 06:00-22:00 цагийн хооронд явна. Хөл хорионы дэглэмийг сулруулж байна гэж огт ойлгож болохгүй. Цар тахлыг хумьсан тохиолдолд энгийн горим руу шилжинэ. Энгийн горим руу шилжих хоёроос гурван төлөвлөгөөг боловсруулж байна” гэлээ.

1. Нийтийн тээврийн үйлчилгээг өнөөдрөөс энгийн цагийн хуваарь руу шилжүүлж байна.
2. Зайлшгүй ажиллах болон эмнэлгийн үйлчилгээ авах хүмүүс хувийн машинаар явах боломжтой боллоо
3. Хүнсний түгээлтийн бүртгэлтэй 5000 гаруй машиныг 07:00-17:00 цагийн хооронд явах боломжтой боллоо /QR кодтой машиныг цагдаа нар саадгүй явуулах боломжтой болсон/

4. 12-р сарын 1-нээс хойш нөхцөл байдал хэрхэх вэ гэдгээс хамаараад цар тахлыг хумисан тохиолдолд энгийн горим руу шилжих, энэ чигээрээ явбал дасан зохицож амьдрах зэрэг 2-3 төлөвлөгөө боловсруулж байна.

-Гадны улсуудын туршлагаар иргэдийн ухаалаг гар утас дээр түшиглэсэн хяналтын систем хөгжүүлж байна.
-Хөдөө орон нутгаас ирээд Улаанбаатарт гацсан  хүмүүсийг шинжилгээнд хамруулах ажлын төлөвлөгөө боловсруулж байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн

 “Засгийн газрын тогтоолд заасан 11 чиг үүргийн 13 төрлийн шалтгаантай иргэдэд үйлчлэхэд нийтийн тээврийн хэрэгсэл хүрэлцэхгүй байсан. Энэ хүмүүст зориулж нийтийн тээврийн хэрэгслийн үйлчилгээг нээж байна. Нийтийн тээврээр өдөрт 500 мянган хүн үйлчлүүлж байсан. Яг одоогоор 50,000 гаруй иргэнд үйлчлэх шаардлага үүссэн. Аль болох өвчин халдварлах нөхцөлийг бууруулах зорилгыг бид эрхэм болгосон. 50,000 гаруй хүнсний үйлдвэрлэл эхлэх тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлж дуусаад, хүнсний түгээлтийг 07:00-17:00 цагт хийнэ” гэв.