С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан боллоо. 

Чингэлтэй дүүргийн Анхан шатны шүүхээс С.Баярт таван жилийн хорих ял оноосон байсныг Нийслэлийн Давж заалдах шатны шүүхээс 2 жил зургаан сар болгон бууруулжээ. Мөн Ч.Даваанямд оноосон хоёр жилийн хорих ялыг нэг болгон бууруулсан байна.

Эргэн сануулахад, 12 дугаар сарын 1-ний өдөр болсон С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурлаар С.Баярцогт нарт холбогдох эрүүгийн хэрэгтэй нэгтгэн хэлэлцүүлж, шийдэх шүүгчийн тогтоол гарсан юм. Гэвч 12 дугаар сарын 3-ны өдрийн шүүх хурлаар хэргийг дахин тусгаарласан билээ. 

Уг хоёр хэргийг нэг шүүх бүрэлдэхүүн шүүж буй бөгөөд С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал дууссаны дараа албан ёсны шийдвэрийг танилцуулах юм.