НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2020 оны арваннэгдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалтаар олгогдож, EBarimt системд бүртгэгдсэн 25,132,077 баримт хамрагдсан юм. Үүнээс,

Үндсэн тохирлын дугаар: 91863814

  • 30 мянган төгрөгийн азтан - 22,642
  • 100 мянган төгрөгийн азтан - 2,262
  • Нэг сая төгрөгийн азтан - 237
  • Гурван сая төгрөгийн азтан - 25
  • Таван сая төгрөгийн азтан -  
  • 30 сая төгрөгийн азтан тодорсонгүй. Ингэснээр дээрх хугацаанд худалдан авалт хийж, баримтаа бүртгүүлсэн 25,167 иргэн азтан болов.

Энэ удаагийн тохирлын супер шагналын сан 50 сая төгрөг байлаа.

Супер тохирлын дугаар: 28696605 байсан бөгөөд энэ удаагийн тохирлоор супер шагналын эзэн тодорсонгүй.