“Зууны мэдээ” сонин шинэ оны эхний дугаартаа  21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нар ирэх дөрвөн жилд аймаг, орон нутаг, сум дүүргийнхээ хөгжлийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрхэн зураглаж, ирэх жилүүдэд ямар асуудалд түлхүү анхаарч ажиллах тухай байр суурийг хүргэсэн билээ.

Үргэлжлүүлэн бид аймаг орон нутаг, сум, дүүргийг удирдах баг хамт олныг иргэддээ цувралаар танилцуулж байна.

Энэ удаагийн дугаарт Баянхонгор аймгийг ирэх дөрвөн жилд удирдах баг хамт олон, ИТХ-ын дарга, төлөөлөгчид, сумдын Засаг дарга нарыг танилцуулж байна. Тус аймгийн удирдлагууд 2021 онд “Авилгагүй-Шударга төр”, “Архигүй-Эрүүл өрх”, “Ажилтай орлоготой иргэн”-ий төлөө гэсэн уриатай ажиллаж байна.

Б.Энхтуул

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин