Нэгдсэн Үндэстний байгууллагын Хар тамхитай тэмцэх хороо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцийн 4 дүгээр жагсаалтад багтаж байсан “каннабис болон түүний давирхай, ханд” зэргийг хассан боловч, тус конвенцийн 1 дүгээр жагсаалт буюу “Олон улсын хяналтад байх бодисын жагсаалт”-аас хасаагүй болно.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудаар тухайн бодистой холбоотой аливаа үйлдэл нь хууль бус ба хатуу хяналтад байгаа болно.